Түгжрэл бууруулах салбар төмөр замыг ҮНДЭСНИЙ КОМПАНИУД тавьж байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 08 сарын 08

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр зам барих ажил өнгөрсөн 04 дүгээр сарын 25-нд эхэлж, өнөөдрийн байдлаар далангийн ажил 58, гүүрийн бүтээц 65 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Ерөнхий сайд Г.Занданшатар замын ажлын явцтай танилцаж, төмөр замчидтай уулзлаа.

Замын бүтээн байгуулалтад 100 хувь үндэсний компаниуд оролцож, 400 гаруй ажлын байр бий болгожээ. Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр зам “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Багахангай өртөөнөөс салаалж Төв аймгийн Сэргэлэн сумын нутгаар дайрч, Хөшигийн хөндий хүртэл 87.2, Хөшигийн хөндий-Шувуун фабрикийн чиглэлд 15.6, нийт 102.8 км үргэлжилнэ.
 


Энэхүү төслийг хэрэгжүүлснээр нийслэл орчмын томоохон ачааны терминалууд руу жилд тээвэрлэх 20 сая тн хүртэлх ачааг шинээр барих Тээвэр логистикийн төв рүү шилжүүлэх төлөвлөлттэй. Ингэснээр Улаанбаатар хот доторх төмөр зам, автозам огтлолцдог гармууд дээр хоногт 144 минут замын хөдөлгөөн хаадгийг багасган 20-30 минут болгож, түгжрэлийг бууруулах боломжтой. Төмөр замыг ашиглалтад оруулсан эхний жилээс 3.5 сая, цаашлаад жилд 20 сая тонн хүртэл ачаа тээвэрлэхээр тооцсон. Энгийнээр илэрхийлбэл, хоногт дунджаар 316-1800 орчим том оврын автомашин Улаанбаатарын замын хөдөлгөөнд оролцохгүй, хотын дундуур аюултай ачаа дамжин өнгөрдөггүй болох юм.

Ерөнхий сайд Г.Занданшатар салбар төмөр замын ажилд тулгарч буй зарим бэрхшээлийг шинээр барихаар төлөвлөсөн нийслэлийн дагуул хотуудын төлөвлөлттэй уяж, цогцоор нь хуулийн хүрээнд шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо. Ийм замтай болсноор аюултай ачааг Улаанбаатар хотын дундуур тээвэрлэхээ болино. Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замыг төлөвлөсний дагуу энэ оны 10-р сард, ажил саатахгүй бол хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулахаар ажиллаж байгаагаа төмөр замчид хэллээ.
 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.212.119.252) 2025 оны 08 сарын 08

Найдвартай л юм хийвэл сайнсан, хэт яарч байж бушуу туулай . . . гэдэг шиг юм болох вий дээ

0  |  0
TSO(197.211.63.46) 2025 оны 08 сарын 08

Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна.\\nБи Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн.\\nDR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\\nОдоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа бай

0  |  0
Зочин(103.212.117.240) 2025 оны 08 сарын 08

Олигтой л юм хийгээрэйдээ монголчууд хүн хүчгүй очоод гурилддаг шүү

0  |  0
Top