"Зүрх асна" тоглолтоороо сонсогч фэнүүдээ байлдан дагуулж, хүн бүрийн сэтгэлийн мухарт "нуугдаж" байсан бяцхан очийг бадраасан Гавьяат жүжигчин Т.Ариунаагийн тоглолтын талаарх дуулиан одоо ч тасраагүй хэвээр. Няцашгүй, цуцашгүй эрч хүчтэй гэдгээрээ алдар цуутай тэрбээр бүх зүйлд анхдагч байх дуртай нэгэн гэхэд хилсдэхгүй биз ээ. Энэ удаа ч гэсэн бүрэн хэмжээний тоглолтынхоо тайз, дэлгэц, хувцаслалт, үс засалт, нүүр будагчдаараа монголдоо номер нэгүүдийг нэг дор цуглуулжээ.
Үс сайхан бол зүс сайхан гэдэгчлэн Гавьяатын үсний стилийг тодорхойлогч бол дэлхийд үнэлэгдсэн үсчин Б.Сэлэнгэмөрөн.Түүний хувьд 2023 онд Үсчин, гоо засалчдын “ОМС” холбооноос зохион байгуулдаг Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс нэгдүгээр байр эзэлж, дэлхийн тавцанд Монголынхоо нэрийг өндөрт өргөж байжээ. Б.Сэлэнгэмөрөн тоглолтын талаар хэлэхдээ "Зүрх асна" тоглолтын талаар хүмүүс надаас илүү мэдэж байгаа байх. Тайзны ард ажиллана гэдэг бол асар том хариуцлага, хурд шаардагддаг. Дуунаас дууны хооронд шилжихэд 40 секунтэд хүртэл үсийг янзлах шаардлагатай болдог. Тайзны ард бол яг л дайны талбар шиг л байдаг" гэв.
Гавьяат жүжигчин С.Өлзийхүү, Т.Ариунаагаас эхлээд урлаг, соёлын одууд, чөлөөт уран бүтээлчид ураг садан нь стилист, үсчин Б.Сэлэнгэмөрөнг хөдөлмөрч нэгэн гэж дүгнэдэг бөгөөд үсний ширхэг бүрийг нь нандигнаж засдаг гэх юм билээ.
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)

Сэтгэгдэл ( 3 )
Нас явахын хирээр Ариунаагийн хараанд өөрчлөлт орлоо.
Кредитите Albaker предлагат парични заеми от 5 000 до 50 000 евро, а също така финансираме проекти от 50 000 до 300 000 евро на годишна лихва за всяко лице или фирма, които се нуждаят от заем. Пари за задоволяване на част от нуждите им. Ако имате нужда от помощ, моля, уведомете ни колко имате нужда и желания период на изплащане. Бърз кредит и безкраен стрес при плащанията. Имейл: albakerloanfirm@gmail.com WhatsApp +13075431042
Үнхээр л ажил даа дурлаж урлаж хийдэг Мөн бусдад заагаад сургаад өгөх син сэтгэлтэй хөдөлмөрч дайчин бүсгүй юм билээ Өөрөөс тань их юм сурсаан амжилт хүсье Хайртай шүү