Дундговь аймгийн засаг дарга С.Мөнхчулуун 2025–2026 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээнд оролцлоо

Админ | Zindaa.mn
2025 оны 09 сарын 02

Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун ЕБ-ын Мандал сургууль, Улсын тэргүүний 3-р цэцэрлэг, Хулд сумын ЕБ-ын сургуулийн 2025–2026 оны хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож, багш, ажилчид болон сурагчдад сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүслээ.

Өнгөрсөн жил Монгол Улсын Засгийн газар болон аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, боловсролын салбарын үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, сургалтын орчин, багшлах боловсон хүчний чадварыг сайжруулахад чиглэсэн “Оюунлаг-Дундговь” хөтөлбөрийн хүрээнд Математик, Байгалийн ухаан, Англи хэлний төслүүдийг хэрэгжүүлэхээр орон нутгийн төсвөөс 419,0 сая төгрөгийг шийдвэрлэсэн билээ.

Мөн “Хөдөөгийн сэргэлт – Шинэ Дундговь” аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Эрүүл Дундговь” дэд хөтөлбөрийн хүрээнд  Дундговь аймгийн бүх сургууль, цэцэрлэг аяга таваг угаах тоног төхөөрөмжтэй болсон ба “Сүү” хөтөлбөр тогтвортой хэрэгжиж байна. Өнгөрсөн жилээс эхлэн 1–12-р ангийн сурагчид үдийн цай хөтөлбөрт бүрэн хамрагдаж эхэлсэн ба ЖАЙКА-гийн төсөл амжилттай хэрэгжиж, хүүхдийн эрүүл хоол хүнсний үйлдвэрлэл, жор, технологийг нэвтрүүлсэн анхны аймаг болж, уг туршлагыг ном болгон хэвлүүлэн улсын хэмжээнд түгээж эхэлсэн.

Түүнчлэн аймгийн Засаг дарга багш нарын 77 дахь бага хурлын үеэр боловсролын салбарт тулгамдсан асуудлыг сонссоны үндсэн дээр, эхний шийдлүүдийг хэрэгжүүлэн, сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад зөөврийн компьютер гардуулан өгч, цаашид сургалтын орчин, нөхцөлийг шат дараатай сайжруулах ажлыг үргэлжлүүлэхээ илэрхийллээ.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
OYUN(197.211.63.113) 2025 оны 09 сарын 02

Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуу

0  |  0
Top