Сургуулийн хүртээмжгүй байдлаас болж нэг ширээ, хоёр сандал дээр гурван хүүхэд сууж байна

2025 оны 09 сарын 07

НЕБ-ын 161 дүгээр сургуульд энэ хичээлийн жилд 53 бүлэгт 2400 орчим хүүхэд суралцаж байна. Уг сургуулийн нэгдүгээр анги, дунд ангийн хүүхдүүд нэг ширээнд гурваараа сууж, хичээллэж байгаа юм. Энэ хүрээнд тус сургуульд нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин ажиллалаа.

Энэ үеэр нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин “Энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд 17 сургууль, 22 цэцэрлэг шинээр ашиглалтад орсон. Тодруулбал, Засгийн газраас өгсөн үүргийн дагуу есдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө шинээр ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмжийг бүрдүүлэх зорилгоор 14 тэрбум төгрөгийг төсөвлөж, Боловсролын яаманд хариуцуулсан. Гэвч, өнөөдрийн байдлаар 33 анги, танхим нь сандал, ширээгүй, 9 цэцэрлэг тохижилт байхгүй, гурван сургууль, цэцэрлэгийн цогцолбор гал тогооны хэрэгсэл байхгүй байна. Уг асуудал нь 5000-6000 хүүхэд боловсрол эзэмшихэд хүндрэлтэй нөхцөл байдалд оруулж байна. Энэ хүрээнд нийслэлийн Ерөнхий боловсролын 161 дүгээр сургуулийн нөхцөл байдалтай танилцлаа. Сургуулийн хүртээмжгүй байдлаас болж нэг ширээ, хоёр сандал дээр гурван хүүхэд сууж байна. Мөн анги, танхимын хүрэлцээгүйн улмаас спорт заал, урлаг заал, номын санг хүүхдийн хичээлийн танхим болгож байна. Боловсролын яамнаас энэ асуудлыг шийдсэн гэсэн хариу өгч байгаа хэдий ч бодитоор үзэхэд ийм л байдалтай байна” гэв.

Нийслэлийн Ерөнхий боловсролын 161 дүгээр сургуулийн захирал Б.Балжинням “Өнөөдрийн байдлаар 53 бүлэгт 2400 орчим хүүхэд манай сургуульд суралцаж байна. Нэгдүгээр ангид 340 хүүхэд элсэж, долоон бүлэгт хуваагдсан. Нэг ангид 50-52 сурагч байгаа бөгөөд нэг ширээнд гурван хүүхэд сууж байна. Мөн дунд ангийн зарим бүлгийн сурагчид нэг ширээнд гурваараа сууж эхлээд байна” гэлээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(102.89.75.102) 2025 оны 09 сарын 08

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0

songogch(202.9.47.58) 2025 оны 09 сарын 07

Төр засаг 35 жил бодлогогүй явж ирсэний нэг жишээ нь энэ. Социализмын үед орон сууцны хороолол барихдаа заавал сургууль, цэцэрлэг, эмнэлэг, үйлчилгээний төвтэй цогцоор нь барьдаг байсан. Гэтэл капитализмын үед зөвхөн цементен ширэнгэ босгох болсны үр дагавар бол сургууль цэцэрлэгийн хүртээмжгүй байдал.

0  |  0
Зочин(103.229.121.65) 2025 оны 09 сарын 07

Нурууны мурийлттай болох юм бна

0  |  0
Top