Засгийн газрын 2025 оны долоодугаар сарын 23-ны хуралдаанаар Хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодистой тэмцэх арга хэмжээний талаар хэлэлцэж, шийдвэр гаргасан.
Энэ төрлийн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, гэмт хэрэг үйлдэгдсэн байдлыг судлан үзэж, гэмт этгээдэд хүлээлгэх хариуцлагыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэмжээ, үйлчлэл болон бусад обьектив талыг харгалзан ялгамжтай тогтоож, ял шийтгэлийн бодлогыг чангатгахыг Засгийн газраас чиглэл болгосон юм.
Энэ хүрээнд Мансуурах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Хууль зүй, дотоод хэргийн яам боловсруулж байна.
Улсын хилээр хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар нэвтрүүлэхийг таслан зогсооход гаднын улсууд, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллахыг Ерөнхий сайд Ерөнхий сайд Г.Занданшатар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар, Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Сүхболд нартай уулзах үеэрээ үүрэг болголоо.
Хар тамхитай тэмцэх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр төлөвлөгөө гаргаж ажилласнаас хойш долоо хоногт 7-11 гэмт хэрэг илрүүлж, энэ төрлийн ургамлыг устгах ажил 95 хувьтай байна. Мөн синтетик төрлийн бодис улсын хилээр хууль бусаар оруулж ирдэг найман бүлгийг илрүүлж, эрүүгийн хариуцлага ногдлуулах ажил үргэлжилж байгааг Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Сүхболд Ерөнхий сайдад мэдээлсэн байна.
Ерөнхий сайд Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан, хараат бус байгууллага болгон бэхжүүлэх асуудлыг судалж, саналаа Засгийн газарт танилцуулах үүрэг болгосны дагуу тус албыг 145 орон тоотой байгуулахаар төлөвлөж байгааг энэ үеэр мөн танилцууллаа.

Сэтгэгдэл ( 1 )
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00