ПРОКУРОР | Улсын яллагч өөрийн итгэлээр нотлох баримтыг үнэлж, ШИЙДВЭР гаргадаг гэв

Э.Тэргэл | Zindaa.mn
2025 оны 09 сарын 15

Өнгөрөгч оны зургаадугаар сард 20 настай эрэгтэй Ц.Д гэгч нь 16 болон 32 настай хоёр эмэгтэйг хөнөөж, цогцсыг нуусан хэрэг гарсан.

Уг хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 17-ны өдөр дахин товлогдоод байгаа бөгөөд улсын яллагч Г.Янжиндулам хэрэгт хяналт тавьж, хамтрагч гэгдэх этгээдүүдийг хохирогчоор тогтоон шүүхэд шилжүүлээд байгаа нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулгараад байна.

Тэгвэл хэргийн талаар Нийслэлийн прокурорын газраас тайлбар өглөө.

Тайлбарт "Цагдаагийн байгууллага 2024 оны 6 дугаар сарын 21-ний өглөөний 5 цаг орчимд иргэн Э.Г-ээс гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан. Холбогдох албаныхан хэргийн газарт үзлэг хийх явцад 16 настай, эмэгтэй Ч.Ш-ийн амь насыг хохироосон, цогцсыг нь чемоданд хийсэн болон бусад нөхцөл байдал илэрч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Д нь насанд хүрээгүй Ч.Ш-ийн хоолойг цахилгааны утсаар боож амь насыг нь хохироон чемоданд хийсэн, иргэн Т.З-г өмнө нь хоолойг нь цахилгааны утсаар боож амь насыг нь хохироож ханын шүүгээнд хийж нуусан байсан нь илэрсэн.

Ц.Д нь насанд хүрээгүй Ч.Ш-ийн амь насыг хохироосны дараа нь Э.Н, Э.Г нарыг заналхийлэн амь хохирогч Ч.Ш-ийн цогцсыг чемоданд хийлгэж дуу, дүрсний бичлэг хийж сүрдүүлсэн, мөн Т.З-ын амь насыг хохироосны дараа эд зүйлийг устгаж гэмтээсэн, Т.З-гийн фейсбүүк хаягаар нь бусадтай харилцаж, мөнгө шилжүүлэн авсан байдаг.

Эдгээр хэргийг мөрдөн шалгах явцад Ц.Д нь 16 насанд хүрээгүй Т.М гэдэг хүнтэй бэлгийн харьцаанд орсон, Х.Э нь тэрхүү насанд хүрээгүй хохирогчийг зуучилсан зэрэг гэмт үйлдэл мөрдөн шалгах ажиллагааны үед тогтоогдсон.

Мөрдөх байгууллага, Ц.Д-г хоёр хүнийг алах, бусдын эд хөрөнгийг устгах гэмтээх, хулгайлах, залилах, заналхийлэх, арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэрэгт, Х.Э-г бусдыг арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн гэмт хэрэгт яллагдагчаар татах санал гаргаж, ирүүлснийг Нийслэлийн прокурорын газраас үндэслэлтэй гэж дүгнэн, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан.

Нийслэлийн прокурорын газар уг хэрэгт 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр шүүх хэргийг хэлэлцээд прокурорт хэргийг буцаасан.

Прокурор шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр эсэргүүцэл бичсэнийг давж заалдах шатны шүүх 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсэн.

Шүүхээс уг хэргийг 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдөр прокурорт буцаан ирүүлсэн байдаг. Мөрдөх байгууллагаас шүүгчийн захирамжийн дагуу шинжилгээ хийлгэн, дүгнэлт тодорхойлолт гаргуулах, нэмж мэдүүлэг авах зэрэг ажиллагааг гүйцэтгэж, хэргийг шүүхэд шилжүүлэхээр прокурорт ирүүлсэн. Прокуророос яллагдагч Ц.Д, Х.Э нарын үйлдсэн хэрэг тогтоогдсон гэж дүгнэн 2025 оны 8 дугаар сарын 14-ний өдөр прокурорын яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Прокурор нь мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан хэргийг хянаад цугларсан нотлох баримтыг тал бүрээс хянаж, өөрийн дотоод итгэлээр нотлох баримтыг үнэлж хэргийг шүүхэд шилжүүлэх шийдвэрийг хараат бусаар гаргадаг.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 16 цагт явуулахаар товложээ. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг нь яллагдагч нарын гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх асуудлыг хэлэлцдэггүй бөгөөд хэргийг прокурорт буцаах, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шийдвэрийн аль нэгийг гаргадаг" гэжээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
новш(59.153.115.240) 2025 оны 09 сарын 16

Монголын шүүх гэж нэг сөнөсөн тэнгис байх юм, шүүхтэй болох юмсан даа Монгол улс.

0  |  0
1(202.21.107.23) 2025 оны 09 сарын 16

tsagdaa prokuror 2 zavaaan umandaa garshsan bdag shuu

0  |  0
Зочин(202.9.40.132) 2025 оны 09 сарын 15

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

0  |  0
өмгөөлөгч (66.181.183.120) 2025 оны 09 сарын 15

эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааг тэр бүр мэдэхгүй байж элдэв юм бичихээ больё хохирогч нар гэхээр л хуульчдыг элдвээр хэлж дороможилж болохгүй дээ

0  |  0
Top