БНСУ-д уул уурхайн 500 инженер бэлтгэнэ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 09 сарын 22

БНСУ-д зохион байгуулагдсан ‘Чухал эрдэс ба уул уурхайн форум’-д Монгол Улсын тэргүүн шадар сайд бөгөөд эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нар оролцлоо.

Энэ үеэр Самсунг, KIGAM зэрэг БНСУ-ын топ 100 компани, хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах боломж нээгдлээ. Korea Investment & Securities (Asia) компанитай хамтарч манай улсад хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдийн санхүүжилтийг хямд зардлаар татах боломж бүрдэж, KOMIR корпорацтай уул уурхайн нөхөн сэргээлт хийхээр тохиролцлоо.

Мөн KIGAM институттай чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах тохиролцоонд хүрч, Samsung групптэй 17 сая ам.долларын мөнгөний баяжмал нийлүүлэх гэрээ байгууллаа. Түүнчлэн, Чонбук Үндэсний их сургуульд 500 оюутан сургаж, олон улсын түвшний инженер бэлтгэхээр болжээ. 

Эдийн засаг, хөгжлийн яам Европ, Азийн улсуудтай хамтран эдийн засгаа өргөжүүлэх, тогтвортой хөгжлийн шинэ гарц нээхийг зорьж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top