А.Амартүвшин: Хагас коксон түлшийг аравдугаар сарын 1-нээс борлуулна

2025 оны 09 сарын 23

2025-2026 оны галлагааны улиралд 40 орчим мянган тонн мидлинг буюу сайжруулсан шахмал түлш, мөн импортоор 306 мянган тонн хагас коксон шахмал түлш авч, нийт 350 мянган тонн түлшийг 400 борлуулалтын цэгээр худалдаална. НЗД-ын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин түлшний борлуулалтын асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Олон нийтийн сүлжээнд хагас коксон түлш хэрэглээд их хэмжээний тортог гарсан байна гэдэг шүүмжлэл гарчээ. Хагас коксон шахмал түлш буюу жигнэсэн нүүрсийг хараахан борлуулж эхлээгүй байна. Уг түлшийг ирэх сарын 1-нээс эхлэн борлуулна. Ойрын өдрүүдэд дүүрэг, хороод айл өрхийн янданг хөөлж байгаа. Хөөлөх явцад хөө, тортог унана. Үүнийг хагас коксон түлшээс гарч байгаа мэтээр ташаа мэдээлэл өгсөнд харамсалтай байна. Хагас коксон түлшийг борлуулж эхлэхээр иргэд сайжруулсан шахмал түлштэй харьцуулан хэрэглэх боломж бүрдэх юм. Тэр үед дүгнэлт хийгээсэй гэж хүсэж байна. Хагас коксон түлшний шатах хугацаа урт байдаг. Долоо хоногт долоон шуудай сайжруулсан шахмал түлш хэрэглэдэг айл 4-5 шуудай хагас коксон түлш хэрэглэнэ гэж тооцсон” гэлээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
блөоөобо(202.9.40.22) 2025 оны 09 сарын 23

Зайл муу хулгайч хужаа манжууд даврайсн муу хулгайч хужаа манжууд нам төрөөр битүү шаацн нас төрийн толгойд шаацн хулгай шаагаал.

0  |  0
блөоөобо(202.9.40.22) 2025 оны 09 сарын 23

Зайл муу хулгайч хужаа манжууд даврайсн муу хулгайч хужаа манжууд нам төрөөр битүү шаацн нас төрийн толгойд шаацн хулгай шаагаал.

0  |  0
Top