“CHONON CUP" тэмцээн ₮180 саяын шагналын сангаа зарлалаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 09 сарын 25

Монголын бодибилдинг, фитнессийн холбооноос есдүгээр сарын 27-ны өдөр зохион байгуулах “CHONON CUP-2025” тэмцээн энэ өдрүүдэд спорт сонирхогчдын анхаарлын төвд байна.

Бялдаржуулах урлаг, бодибилдинг, фитнессээр хичээллэгч залуус, тамирчдын тоо нэмэгдэж, эрүүл мэнд, спортоор хичээллэхийн давуу талыг нийгэм хүлээн зөвшөөрч, спортын шинэ соёл тогтож эхэлсэн энэ цаг үеийн хамгийн анхаарал татсан тэмцээн “CROCUS EVENT HALL”-ын тайзнаа болно.

Бодибилдинг, эмэгтэй атлетик, эмэгтэй спорт модель, вэлнэс ангилал, тусгай хэрэгцээт ангилал, эрэгтэй, эмэгтэй, жин хасах ангилал гэхчлэн өргөн хүрээнд болж байгаа тэмцээний шагналын сан 180 сая төгрөг гэж зарлагджээ.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top