УИХ-ын чуулганы өнөөдрийн /10.02/ нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхэлж, Хөдөө аж ахуйн тухай хуулийн төслийг хэлэлцэх товтой байсан ч АН-ын бүлэг хуралдах шаардлагатай гэх шалтгаанаас бүлгийн гишүүд чуулганыг орхин гараад байна.
УИХ-ын чуулганы эхэнд АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Өнөөдөр УИХ-аар хэлэлцэх хоёр хуулийн төсөл тэр дундаа Хөдөө аж ахуйн тухай хууль дээр завсарлага авах үндэслэлүүд байгаа боловч бид завсарлага авахаа болилоо.
Хоёрдугаарт, АН-ын Улс төрийн зөвлөлөөс бүлэгт УИХ-ын даргын ёс зүйн асуудлаар, Улсын төсөв эзэнгүйдэж байгаа асуудлаар чиглэл өгч, байр сууриа илэрхийлэх шаардлага хүргүүлсэн. Ийм учраас АН-ын бүлгийн гишүүд чуулганы танхимыг орхин гарч бүлгийн хурлаараа эдгээр асуудлыг ярилцана” гэсэн юм.
УИХ-ын чуулган үргэлжилж байна.

Сэтгэгдэл ( 2 )
”МУУ ХҮН ЧӨЛӨӨНӨӨР-ЧОНО БОРООНООР” ГЭДЭГ ЧИНЬ ЭНЭ ШҮҮДЭЭ. ”АН” ХУРАЛДАА ОРОЛЦОХ БОЛ ТЭДНИЙ ҮҮРЭГТ АЖИЛ БОЛОЙ
Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch