Төв талбайд барьсан "Динза, Цондоолойгийн анд найзууд" НҮТББ-ын байгууламжийг буулгаж байна

2025 оны 10 сарын 03

СБД-ийн 1 дүгээр хороо, Д.Сүхбаатарын талбайд 9 дүгээр сарын 19, 20, 21-нд "Номын баяр" арга хэмжээ болсон. Уг арга хэмжээнд оролцсон "Динза Цондоолойгийн анд найзууд" НҮТББ нь тухайн үед ашиглаж байсан байгууламжаа хураахгүй 10 гаруй хоноод байсан юм.

Тус байгууллагын уг үйлдэл нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 /Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно/ заалтыг зөрчиж байгаа юм. Тиймээс нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас төв талбайд барьсан байгууламжаа энэ сарын 2-ны дотор буулгах мэдэгдлийг хүргүүлсэн.

Улмаар аравдугаар сарын 3-ны өдрийн 05:00 цагаас эхлэн албадан буулгаж байна. Буулгалтын зардлыг тус НҮТББ-аас гаргуулна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top