Н.Учрал: Эдийн засаг, бизнесийн орчинд халтай хуулиудыг хориглоно

Б.Сэцэн | Zindaa.mn
2025 оны 11 сарын 12

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль түүнийг дагасан 120 гаруй төслийг танилцуулжээ. Энэ тухай Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Учрал хэлэхдээ:

Бид эдийн засгийн эрх чөлөөг зөрчиж буй хуулиудад үнэлгээ өгсөн. Энэ үнэлгээгээр зөрчилдөж болзошгүй заалт бүхий 228 хууль , шууд зөрчилдөж байгаа 110 хууль байна. Үүнийг бид хиймэл оюун ухаан ашиглаж тодорхойлж чаддаг болсон. Цаашид эдгээр хуулиудыг өөрчилнө. Эдийн засгийн эсрэг хууль, хувийн өмч, бизнесийн орчинд халтай хуулиудыг хориглоно” гэсэн юм.

Түүнчлэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ. Улмаар хөрөнгө оруулалтад халтай байгаа 14 хуульд нэмэлт өөрчлөлт оруулах юм байна. Эдийн засгийн орчныг сайжруулах зорилгоор Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хууль боловсруулж, зөвшөөрлийн 98 орчим хувийг цахимаар авах боломж бүрдүүлэхээр болжээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.40.152) 2025 оны 11 сарын 13

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

0  |  0
Top