.jpg)
“Тогтвортой мал аж ахуйн шилжилтэд биологийн олон янз байдал ба жендэрийн нотолгоог нэмэгдүүлэх” төслийн хүрээнд ХХААХҮЯ, НҮБ-ын ХХААБ-тай хамтран Жендэрийн хариуцлагатай мал аж ахуйн стратегийн төсөл боловсруулах, мэдээлэлд дүн шинжилгээ хийх, санал солилцох 2 өдрийн сургалт, хэлэлцүүлгийг 2025.11.12-13-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Сургалтын үеэр мал аж ахуйн салбарын жендэрийн асуудлаар мэдлэг, мэдээлэл хуваалцахаас гадна ХХААХҮ-ийн салбарын жендэрийн талаар баримтлах бодлого (2018-2025)-ын баримт бичгийн хэрэгжилт болон НҮБ-ын ХХААБ тэргүүтэй бусад олон улсын байгууллагын экспертүүдтэй хамтран боловсруулсан Жендэрийн хариуцлагатай Мал аж ахуйн хөгжлийн хүрээ (2023) баримт бичгийн тэргүүлэх чиглэлүүдэд үндэслэн Мал аж ахуйн салбарын жендэрийн тэгш байдлыг дэмжих стратегийн төслийн загвар боловсруулав.
Түүнчлэн орон нутаг болон үндэсний түвшний мал аж ахуйн болон бусад хамаарах мэргэжилтнүүдийг тодорхойлсон мал аж ахуйн салбарт тохиолдож байгаа жендэрийн асуудлуудыг тодорхойлж, SWOT шинжилгээ, стратегийн төслийн загварыг гаргах юм.
Сургалтад ХХААХҮЯ болон түүний харъяа агентлаг, байгууллагуудын мал аж ахуйн бодлого, стратеги, жендэрийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд, МУИС-ийн жендэр судлалын төвийн судлаач эрдэмтэд, Жендэрийн үндэсний хорооны дэргэдэх жендэрийн үндэсний шинжээч болон төрийн болон ТББ, бие даасан зөвлөхүүд оролцов.


Сэтгэгдэл ( 0 )