ИХ ХУРАЛ | Танхимаас Б.Лхагважав нэрээ дэвшүүллээ

Э.Тэргэл | Zindaa.mn
2025 оны 11 сарын 15

Өнөөдөр болж буй МАН-ын  XXXI Их хурлаар намын даргад нэр дэвшүүлэх үйл ажиллагаа эхэлсэн байна. 

Тэрбээр “Монгол Ардын нам өөрөө шударга ёсны төв байх ёстой. Намыг цэгцэлж, намын санхүүг ил болгож ,  намын гишүүн бүрийн итгэл үнэмшлийг бий болгож байж нийгэм, улс төр ариун болохыг би олж харсан. Тийм учраас би намд элссэн. Надад маш олон нам санал тавьсан. Гэвч бусад нам улс төрийн институцын хэлбэрт очиж чадаагүй байлаа.” гэдгийг танилцуулгынхаа эхэнд онцлов.  

Монгол Ардын намын даргад нэр дэвшигч МҮХАҮТ-ын ерөнхийлөгч  Б.Лхагважав  “Үндсэн хууль дахь иргэдийн өөрөө удирдах ёсны “амилж”  чадаагүй.  Иргэдийн хуралд намууд орохоо болъё. Иргэдийн хурлыг иргэдэд нь өгье” гэдэг бодлогоо дурдлаа. Цаашлаад  “Намын гишүүн хүн соён гэгээрүүлэгч, ажил хөдөлмөрөөрөө тэргүүлэгч байх хэрэгтэй .Тусгаар тогтнолын багана бол 176 малчин өрх. Тэдэнд бэлчээрийг нь эзэмшин эрхийг өгье. Малчнаасаа асуугаагүй байж малаас нь гаргаж байгаа түүхий эдийг зарна, боловсруулна гэдэг. Малчин хүний өмч рүү дайрч болохгүй” гэсэн юм. 
Одоо Монгол Ардын намын 31 дүгээр Их хурал намын даргад нэр дэвшигчдийн мэтгэлцээнээр үргэлжилж байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.187.245) 2025 оны 11 сарын 19

ЭНЭ ЛХАГВАЖАВ ГЭДЭГ ЭТГЭЭД ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬ ГЭДГИЙГ САНААЧИЛЖ МАШ ИХ ХУЛГАЙ, ТАТВАРЫН ӨРИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЖ УЛСАД АСАР ИХ ХЭМЖЭЭНИЙ ХОХИРОЛ УЧРУУЛЖ ТҮМНИЙ БОЛОМЖИЙГ АЛДУУЛЖ ЦААШИД ИЙМ БАЙДЛААР ХУЛГАЙГ НУУХ, АВИЛГАЛ ГААРУУЛАХ, ТАТВАРААС ЗУГАТАХ БУЗАР ҮЙЛ ХИЙСЭН АМЬТАН ШҮҮДЭЭ

0  |  0
зочин(66.181.180.64) 2025 оны 11 сарын 18

ЛХАГВАЖАВ ГЭГЧ НЬ НАМЫН ШИНЭЧЛЭЛД ХАМААГҮЙ ЭНД ТЭНДЭЭС ЭРЭЭВЭР ХУРААВАР ЮМ ЯРЬСАН ЭНЭ САЛБАДАЙ БОЛИО

0  |  0
ЛХАГВАЖАВТ ЗӨВЛӨХӨД(66.181.180.64) 2025 оны 11 сарын 18

ЛХАГВАЖАВ ТЭМДЭГ ЗҮҮЧИХЭЭД ГАВЪЯА БАЙГУУЛСАН МЭТ ХӨӨРЦӨГЛӨӨД ЯВСАН НЬ ЧАМЙАЙГ СЭТГЭХҮЙН ХУВЬД БОЛООГҮЙ БАЙГААГ ТОВЧХОН ХАРУУЛЧИХЛАА. ГАВЪЯА БАЙГУУЛНА ГЭДЭГ АМАР ЗҮЙЛ БИШ. ЭНЭ ТЭМДЭГТНҮҮДЭД ОЛГОЖ БУЙ ЭНЭ НЭРТОМЪЁО Ч УТГАГҮЙ ЗҮЙЛ ШҮҮДЭЭ. ОДОО ЦАГТ ИЙМ ТЭМДЭГ АДИЛХАН ХӨДӨЛМӨРЛӨЖ БУЙ ХҮМҮҮС ДТРОО ЗҮҮЧИХЭЭД ЯВАХ НЬ ИЧМЭЭР, БУСАД НЬ ЭГДҮҮЦДЭГ БОЛСОНЦ АГАА ХӨ

0  |  0
Зочин(66.181.178.227) 2025 оны 11 сарын 15

АН-аас МАН-д урвсан Лхагважав гэгч нам хооронд “биеэ үнэлж явдаг” нүд нь аягндаа эргэлдсэн шаршувуу л биш шүү. Урвагчаар л дутаж гэнэ.

0  |  0
Top