УИХ-ын дарга аль ч намын харьяаллаас түдгэлздэг байх хуулийн төсөл САНААЧИЛЛАА

Э.Тэргэл | Zindaa.mn
2025 оны 11 сарын 17

УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, өнөөдөр /2025.11.17/ Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлэх хуулийн төсөл санаачилсан тухай мэдээллээ.

АН-ын дарга,  бүлгийн дарга О.Цогтгэрэл "Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар гурван асуудлыг хэлэлцлээ. Нэгдүгээрт, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлэх хуулийн төслийн танилцуулгыг хийлээ. Агуулгын хувьд УИХ-ын дарга аль нэг намын дарга байж болохгүй тухай буюу УИХ-ын дарга тухайн намынхаа гишүүнээс түдгэлздэг байх тухай олон улсын парламентын жишгийн хүрээнд хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэдэг асуудлыг хэлэлцлээ" гэв.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top