
Боловсролын ерөнхий газар нь Монгол туургатан хэл хуурын нийгэмлэгтэй 2022 оноос хамтран ажиллаж байна. Хамтын ажиллагааны хүрээнд нүүдэлчдийн язгуур өв хөгжмийн нэгэн чухал соёл "Аман хэл хуур"-ын талаарх агуулгыг сургалтын хөтөлбөр, сурах бичигт тусгах чиглэлээр судалгаа, мэдээллийг боловсруулах ажлуудыг зохион байгуулж байна.
Хүн төрөлхтний эртний хөгжим "Аман хэл хуур”-ын өдрийг жил бүрийн арваннэгдүгээр сарын 30-ны өдөр дэлхийн олон улс оронд тэмдэглэдэн өнгөрүүлдэг. 2025 онд хэл хуурын өдрийг “Эртний хэмнэл-Эдүгээ цагийн хөг аялгуу” уриан дор тэмдэглэнэ.
Монгол туургатан хэл хуурын нийгэмлэгээс 2025 оны арваннэгдүгээр сарын 30 (Ням гараг)-ны өдрийн 12:00-14:00 цагт Чингис хаан үндэсний музейд "Аман хэл хуур"-ын өдөрт зориулан цогц үйл үйл ажиллагааг зохион байгуулах гэж байна.
Нүүдэлчдийн язгуур өв хөгжмийн нэгэн чухал соёл "Аман хэл хуур"-ын өдөрт зориулан арга хэмжээний үеэр “Археологийн судалгаа, олдворууд”, “Хэл хуурын өгүүлэхүй ба эгшиг зохицол”, “Хэл хуур - түүхэн аялгууны замнал” сэдэвт илтгэлүүдийг тавихаас гадна Өвлөн уламжлагчид, тоглогчдын оролцсон олон төрлийн хэл хуурын гайхалтай тоглолт болно. Мөн үеэр аман хэл хуурын үзэсгэлэн нээгдэнэ. Тус үзэсгэлэнд олон улс, үндэстний хэл хуур болон эртний зэмсгийн 100 гаруй үзмэрийг толилуулна.

Сэтгэгдэл ( 0 )