Парис Сен-Жермен: Одоогийн аваргууд түрүүлсэн хэвээрээ байх уу?

Б.Сэцэн | Zindaa.mn
2025 оны 11 сарын 29

Францын Лиг 1-ийн 14-р тойргийн хамгийн том тоглолт  өнөөдөр /2025.11.29/ болно.


Тоглолтын хэлбэлзэл

Монако клуб энэ улиралд Аваргуудын лигт тоглож байгаа ч тоглолтын чанар төдийлөн сайн биш байна. Аравдугаар сарын эхээр Монако клуб Адольф Хюттерийг халж, оронд нь Себастьен Почньолиг томилсон ч шинэ дасгалжуулагч тогтвортой тоглолт бий болгож чадахгүй л байна.

Лиг 1-д 38 настай Бельги мэргэжилтэн эхний гурван тоглолтдоо 7 оноо авсан ч дараа нь Парис ФК-д 0:1, Лансад 1:4, Реннэд 1:4-өөр хожигдсон нь багийг 8-р байранд унагаав. Почньолигийн аз дутсан гэдэг шалтгаан бүрэн үндэслэлгүй биш. Жишээлбэл, багийн гол гоолжуулагч Ансу Фати 10-р сарын 5-наас хойш гоол оруулаагүй бөгөөд торгуулийн цохилт хүртэл алдсан хэвээр байна.

Гэхдээ асуудал зөвхөн довтолгоонд биш. Хюттерын үед Монако дөрвөн хамгаалагчтай тоглодог байсан бол шинэ дасгалжуулагч 3-4-3 тогтолцоог хэрэгжүүлж байгаа. Улаан-Цагаануудын хамгаалалт бүрэн алдагдаж, өрсөлдөгч багууд ашигтай байрлалаас тогтмол цохилт хийх боломжтой болсон. Хаалгачид Лукаш Градецки, Филипп Кёөн нар ч төдийлөн сайн туслалцаа үзүүлж чадахгүй байна — Лориан, Мец хоёроос бусад бүх багуудаас олон гоол алдаад байна. Мөн төв хамгаалагчид Эрик Дайер, Кристиан Мависса нар гэмтлийн улмаас, хамгаалан тоглодог хагас хамгаалагч Денис Закариа харин торгуулийн улмаас ПСЖ-ийн эсрэг тоглолтод оролцохгүй.

Дахин батлах нь

Лиг 1-ийг одоогоор Марсель болон Лансаас 2 онооны давуугаар тэргүүлж байна. Гэхдээ Аваргуудын лигт өндөр амжилт гаргах хүсэл нь дотоод лигт анхаарлаа төвлөрүүлэхэд саад болж байгаа бололтой. ПСЖ сүүлийн 5 гадаад тоглолтоосоо ердөө 2-т нь ялалт авсан бөгөөд Лион багийг 3:2-оор хожихдоо Жоау Невешийн 90+5 дахь минутын гоолоор ялсан.

Аваргуудын гандаж байсан гэмтлийн байдал аажмаар сайжирч байна. Одоогоор зөвхөн Ашраф Хакими, Дезире Дуэ нар гэмтлийн жагсаалтад үлдсэн бол Уусмане Дембеле Тоттенхэм Хотспурын эсрэг лхагва гаргийн тоглолцод сэлгээгээр талбайд гарсан. Луис Энрике мөн гол хагас хамгаалагчид болох Невеш, Фабиан Руис, хамгийн сүүлд Аваргуудын лигийн тоглолтод хэт-трик хийсэн Витинья нартай бүрэн тооцож болно.

Тэдний тоглолтын харьцаа

Монако сүүлийн 5 удаагийн ПСЖ-тай хийсэн тоглолтод 3 ялж, 1 тэнцэж, 1 хожигдсон үзүүлэлттэй. Гэхдээ өнгөрсөн улиралд Парисчууд Стад Луи II-д 4:2-оор ялсан бөгөөд Дембеле дубль хийсэн.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top