“Төрийн өмчит компанийг ашиггүй ажиллуулж байгаа захирлуудыг толгой дараалан чөлөөлнө”. Энэ хэний үг гээч. Сайдын үг. Сайд, сайддаа Засгийн газрын хэрэг эрхлэхийн дарга С.Бямбацогтын үг. Гэхдээ байна аа, ашиггүй ажиллаа гээд хэн нэгэн даргыг цохож сонгоод, хөөж явуулснаар төрийн өмчит компаниуд ашигттай ажиллахгүй гэдгийг 30 жил нэг газраа эргэцсэн бидний амьдрал бэлхнээ харуулна. Яг хоёр жилийн өмнөхөн дөө, ковидын дараахан төрийн өмчит компаниудын 30 орчим хувийг олон нийтэд нээлттэй болгоно гэж байв. Тэгээд яасан. Сонгууль ч дөхөж, Засаг ч шударгын дүрд тоглож ахуйд энэ санаа мартагдсан. Удсан ч үгүй сонгуулийн дараа дарга нарын толгойд энэ санаа гэнэт орж ирээд одоо хувьчилна, нээлттэй болгоно, ашигтай ажиллуулна гэж ярих боллоо. Том дарга нар зөнөгрөх өвчтэй биш байлтай.
Монгол Улсын төрийн болон төрийн өмчийн оролцоотой компаниудын нийт активын хэмжээ 2024 оны байдлаар 122.2 их наяд төгрөгт хүрчээ.
2024 оны байдлаар төрийн өмчийн хороонд тайлан өгдөг 122 компани Монгол Улсад байна. Үүний 99 нь толгой компани. Энэ 99-өөс 43 нь ашиггүй ажилладаг. Нийтдээ 150 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаа гэх судалгаа 2024 онд гарчээ. Төрийн өмчид байгаа таван компани нийт орлогын 70%-г бүрдүүлдэг байна. Энэ бүхэн клиентист буюу намыг нам дагасан бүтэц оршиж байгаагийн гол шинж. Чехийн судлаач Михаль Клима энэ тухай хэлэхдээ “Пост коммунист улс орнуудад намаар дамжуулан засгийн эрхийг авах гэсэн санаархал оршсоор байдаг. Энэ нь эцэстээ илүү нууц, далд эдийн засгийг дэмжсэн хэлбэртэй болдог. Ний нуугүй хэлэхэд “төрийн эрхийг авах” гэдэг ойлголт хуулиар бамбай болж хэрэгжихэд амархан болно гэсэн үг” гэж хэлсэн нь бий. Нэг ёсондоо төрд олон компани байгаад тэнд нь дарга цодойж суух нь намд ашигтай гэсэн үг. Төрийн өмчид байгаа учраас улс төрийн томилгоо орно. Улс төрийн томилгоотой учраас чадвар сул, намыг нам дагасан нөхдүүд очоод сууна. Төрийн өмчийн компаниуд яаж ч ашиггүй ажилласан толгойлсон этгээдийн цалин пүнлүү хэвэндээ байдаг гэмтэй. Төр хуу хамаад, дарга олон болсон ч компанийн үйл ажиллагаа хаалттай. Шилэн Цогоогийн орилоод байдаг тайлагнал гэдэг юм бүр нүдний гэм. Дээрээс нь зардлын хяналт сул. Бүтцийн давхардал, хэт төвлөрлсөн удирдлага, хяналтгүй зарцуулалтаас шалтгаалж ашигт ажиллагаа нь буурсаар байна.
Төрийн өмчийн компанийг цөөлж, хууль, эрх зүйн орчныг тодорхой болгохгүй бол Г.Занданшатар, С.Бямбацогт шиг “гоё юм” ярьдаг дарга нарын дүрс л солигдоно уу гэхээс төр ашигтай ажиллахгүй!
Ерөнхий сайд Г.Занданшатар ДЦС-4 дээр ажиллав даа. “Зээл төлөөд өгөөч, үнэ нэмээд өгөөч гэсэн хоёрхон өгүүлбэртэй сууж байна. Өөрсдөө юу хийх вэ гэдэг нь тодорхойгүй. Засаглалаа сайжруулж, хяналтаа чангатга” гэж гоё хэлснийг анзаарсан уу. Ерөнхий сайд гоё хэлж болно. Гэхдээ зах зээлийн зарчмаар биш, халамжийн зарчмаар төрийн өмчит компанийг ажиллуулсан сүүлийн 30 жилийн хэлтгий заяандаа гомдоллох хэрэгтэй. Ялангуяа эрчим хүчний салбарт үнийг зохиомлоор барьж, зах зээлийн чөлөөт өрсөлдөөнийг хязгаарладаг учраас станц нь ашиггүй ажиллаад, дарга нарт “мэргэн санаа” төрөөд байгаа юм.
Алдагдал 150 тэрбумд хүрсэн юм байж. Гэтэл актив нь ч дагаад өссөн байгаа юм. Монгол Улсын төрийн болон төрийн өмчийн оролцоотой компаниудын нийт активын хэмжээ 2024 оны байдлаар 122.2 их наяд төгрөгт хүрчээ. Их байгаа биз. Үүнийг 2022 онтой харьцуулбал 29.3 их наяд төгрөгөөр өссөн дүн юм. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын нийт хөрөнгө гэдэгт үндсэн хөрөнгө, эргэлтийн хөрөнгө, хөрөнгө оруулалт гэх мэт бүх төрлийн хөрөнгө оруулалтыг хамааруулж ойлгоно. Актив нь өсөөд л байгаа. Цаашид ч өснө. Таван жилийн өмнө төрийн өмчөө цөөлнө гэж данх цоргитол пургисан. Данхаа сольсон ч пургисаар л байна. Хууль эрх зүйн орчинг тодорхой болгож, засаглалыг чангаруулж, өмчөө цөөлөхгүй бол Г.Занданшатар, С.Бямбацогт шиг “гоё юм” ярьдаг дарга нарын дүрс л солигдоно уу гэхээс төр ашигтай ажиллахгүй...

Сэтгэгдэл ( 2 )
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2,794,077,000 MNT төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802.\nОдоо хэрэгжүүлэх.\nБид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;\nТа бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг\nзарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?\nДараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nхаягаар бид танд бөөрнийх нь
Багш эмч нарын цалин