НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Монголд ажиллана

Я.Болор | Zindaa.mn
6 цагийн өмнө

НҮБ-ын Байгаль орчны ассамблейн 7 дугаар чуулганы үеэр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуадтай уулзаж, уг конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг хамтран зохион байгуулагчийн хувьд бэлтгэл, ирэх жилийн хамтын ажиллагааны төлөвлөгөөний талаар танилцуулж, санал солилцлоо.

Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуадын 2026 оны хоёрдугаар сард Улаанбаатар хотод ажиллах үеэрээ хийхээр төлөвлөж буй ажлуудын талаар саналаа илэрхийллээ.

Талуудын 17 дугаар бага хурлаар Засгийн газруудын албан ёсоор хэлэлцэх зарим асуудлуудын бэлтгэл хангах, урьдчилсан хэлэлцээ болон зөвшилцөх уулзалтууд хэрэгтэй байгааг хоёр тал ярилцаад 2026 онд саналын зөрүүтэй улс орнуудад анхаарал хандуулж ажиллахаар тохиролцов.

Тодруулахад, манай улсад үргэлжлүүлэх гангийн чиглэлээр байгуулахаар ярилцаж буй засгийн газар хоорондын яриа хэлэлцээ болон 2030 оноос хойш конвенцын бодлого, чиглэл, стратегийн тодорхойлох асуудлууд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын хувьд нэн тэргүүнд шийдвэрлэх асуудал болж байна. Хүлээн авагч улсын хувьд олон улсын манлайлал гарган, дээрх удаашралтай, хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах нь хурлын дараах амжилт, үр дүнг тодорхойлох юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top