Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбосон зургаан эгнээ бүхий 3.9 км авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг аравдугаар сарын 31-нд нээв. Тус авто замын зорчих хэсгийн өргөн 25 метр бөгөөд хоёр талдаа 2 метр өргөн явган хүний замтай байна.
Явган зорчигчийн зам болон Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү буух хэсгийн гүүрэн байгууламжийн асфальт бетон хучилтын ажлыг 2026 оны хавар дуусгах юм.
Авто замын ажлын гүйцэтгэгчээр “Монгол зам групп” ХХК, түншлэлээр “Ган бүрд” ХХК ажиллаж байна.
Уг авто зам нь Энхтайваны өргөн чөлөөний баруун хэсгийн ачааллыг 50 хүртэлх хувиар хуваалцах хүчин чадалтай холбоос зам юм.
Авто замын үзүүлэлт:


Сэтгэгдэл ( 2 )
Алдарт Дарханы зам-2 шүү дээ, хэдэн ч жил барьсан юм бэ, уг нь 4км хүрэхгүй л зам ш дээ, одоо ч бүрэн дуусаагүй хүчээр нээсэн болоод байж байгаа
Арай хэтэрхий удаан олон жил барьсан одоо нямбааг зам барина гэхээр хэдэн жил болох бол гэж айдаг болсон