Намрын чуулган ӨНӨӨДӨӨР ХААЛТАА хийнэ

Э.Тэргэл | Zindaa.mn
3 цагийн өмнө

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар энэ удаад намрын чуулган 9-р сарын 15-нд нээсэн. Мөн холбогдох хуульд "Чуулганы хуралдаан 75-аас доошгүй ажлын өдөр хуралдана" хэмээн заасан байдаг.

Иймд 9-р сарын 15-нд нээсэн намрын чуулган өнөөдөр буюу 12-р сарын 31-нд хаалтаа хийхээр болжээ.

Өнөөдрийн хуралдаанаар:

“Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

·“Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх тов гарсан байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top