Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн барилгын ажил 10 хувьтай үргэлжилж байна

2 цагийн өмнө

Хүннү хот төслийн бүтээн байгуулалтын хүрээнд Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй эхний ээлжийн 3000 м³/хоног хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг “Комфорт Импэкс” ХХК гүйцэтгэж байна.

Тус компани 2025 оны 10 дугаар сарын 27-нд НХААГ-20250101680 дугаартай гэрээг байгуулж, ажлын гүйцэтгэгчээр шалгарсан.

Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг Нийслэлийн хот байгуулалт, хотын стандартын газраас 2025 оны 12 дугаар сарын 19-нд 4689 дугаартайгаар олгосон. Цэвэрлэх байгууламжийн HP-05/2022 шифрийн зураг төслийг “Наран рашаан” ХХК 2025 онд боловсруулсан бөгөөд төслийн нийт төсөвт өртөг 28.8 тэрбум төгрөг байна. Барилга угсралтын хүрээнд хийж гүйцэтгэж буй ажлыг танилцуулъя. 

• 35/10 кВ-ын “Бага-Хөндий” дэд станцаас тэжээгдэх 35 кВ-ын хоёр хэлхээт, 3.8 км урт цахилгаан дамжуулах агаарын шугамын 31 тулгуурын суурийн газар шорооны ажил
• 1500 метр цэвэрлэсэн усны шугамын угсралтын газар шороо болон булах ажил
• Гадна бохир усны Ф500 мм-ийн хуванцар хоолой угсрах ажил
• 2000 мм голчтой угсармал төмөр бетон уналттай гурван ширхэг худаг угсрах ажил
• 1500 мм голчтой угсармал төмөр бетон таван ширхэг худаг угсрах ажил

Төслийн барилгын ажил 2026 оны 1 дүгээр сарын байдлаар 10 орчим хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top