Б.Чойжилсүрэн: Эрчим хүчний салбарт НЭГ ч төгрөг буруугаар ашигласан зүйл байхгүй

Ж.Сондор | Zindaa.mn
2026 оны 01 сарын 28

 

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн үүсээд буй асуудлын талаар мэдээлэл өглөө.

Уг мэдээлэлдээ тэрээр ""ТЭЦ-4" дээр зуух маань гурав дахь удаагаа хэт өндөр ачаалал авч ажиллаж байна. Тиймээс 30-аад цагийн хугацаанд зогсоож эвдэрлийг засах шаардлага үүсч байгаа учир сүүлийн өдрүүдэд хязгаарлалт хийсэн. 

Сүүлийн  104 жилийн түүхтэй манай эрчим хүчний салбарт 1984 онд "ТЭЦ-4" ашиглалтад орох үед ийм хүндрэл байгаагүй. Хэрэглээний өсөлтийг тооцож эх үүсвэрүүдийг ашиглалад оруулаагүйн улмаас ийм нөхцөл байдал үүсээд байна. Би сайд болсноосоо хойш өмнө нь байсан 1264 мватт хүчин чадалтай эх үүсвэрийг 600 мваттаар өсгөчхөөд байхад хэрэглээний өсөлтийг дийлэхгүй хэвээр байна.

Тоноглолын бэлэн байдлыг хангахад 77 орчим тэрбум төгрөг өнгөрсөн жилүүдэд зарцуулсан. Ажилчдын цалин хөлсийг нөхөж олгоход 200 гаруй тэрбум төгрөг зарцуулсан. Эрчим хүчний салбарт нэг ч төгрөг буруугаар ашигласан зүйл байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.

Харин хуучин сайдуудын хариуцах ёстой зүйлсэд би хариуцлага хүлээх эрх үүрэг, ёс зүй байхгүй. Сайдын албан тушаалтай зууралдаад байх зүйл ч байхгүй.

Эрчим хүч хязгаарласнаас үүдэн хохирсон иргэдийн асуудлыг шийдэх хууль эрх зүйн зохицуулалт байхгүй байна. Эрчим хүчний салбар өөрөө давагдашгүй хүчин зүйлийн нөлөөнд орчихсон. Системээ авч үлдэхийн тулд хязгаарлалт хийх шаардлагатай болсон" гэв. 

 

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mglchuud(202.126.88.122) 2026 оны 01 сарын 29

China d bol ene hulgaichi iig zvgeer l pezdets

0  |  0
mglchuud(202.126.88.122) 2026 оны 01 сарын 29

China d bol ene hulgaichi iig zvgeer l pezdets

0  |  0
Зочин(202.9.47.77) 2026 оны 01 сарын 28

Энэ хүний буруу байхгүй байх .

0  |  0
ЗШ(150.228.177.130) 2026 оны 01 сарын 28

Хулгай хийчихсэн биздээ

0  |  1
Р(66.181.161.248) 2026 оны 01 сарын 28

Тгд яагаал сайжирдаггүй.улам доошлоод бдаг юмбээ.тоног төхөөрөмж нь яагаад шинэчлэгдэхгүй..дэлхийд хиймэл оюун ухаан ярьж бхад хэдхээн х.амтай улс лаанаасаа салахгүй өдий хүрээд удахгүй сар шинээр ч ийм бх юм б.а гэж ойолгоод б.а...36 жил юу хийсэн юмбээээ

1  |  1
Top