Амьдрал үүссэн нууцыг тээж буй аварга вирус Японд илэрчээ

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Японы эрдэмтэд өмнө нь танигдаагүй аварга том вирус илрүүлжээ. Эл шинэ нээлт нь вирусийн ертөнцийн тухай ойлголтыг баяжуулаад зогсохгүй хувьслын чухал асуултуудын нэг болох дэлхий дээрх хэрхэн олон эст организм үүссэн талаарх ойлголт өгөхөд тус болно гэж үзэж байна.

Вирусийг Токиогоос холгүй Ибараки мужийн Ушики нүма цэнгэг устай цөөрөмд олжээ. Тус вирус амебыг халдварлуулдаг аж.

Ushikuvirus нэр авсан аварга вирус урт хугацааны туршид эрдэмтдийн анхаарлыг гадуур үлджээ. Аварга том хэмжээтэй тул вирусийг бактер гэж үздэг байсан бөгөөд сүүлийн жилүүдэд үүнийг вирусийн нэг тусдаа, онцгой төрөл болохыг тодорхойлсон байна. Өдгөө энэ төрлийн аварга вирус байгальд өргөн дэлгэрч, экосистемд жинтэй хувь нэмэр оруулж байна.

Ushikuvirus нь Vermamoeba vermiformis амебад халдварлаж, “эзнийхээ” эсийг ер бусаар томруулдаг байна. Аварга вирусүүд бол жинхэнэ эрдэнэсийн сан. Энэхүү ертөнцийг судалснаар амьд организм болон вирусийн ертөнц хоорондын холбоог шинээр ойлгох боломжийг нээж байна гэж эрдэмтэд онцолжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top