ЦАГ АГААР | Ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

2 цагийн өмнө

2026 оны хоёрдугаар сарын 6-15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна.

Хур тунадас: Хоёрдугаар сарын 8-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 09-нд баруун аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр, 12-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 13-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 4-9 метр, 12-нд Алтайн салбар уулсаар, 13-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Ихэнх хугацаанд хүйтний эрч өдөртөө бага зэрэг суларч Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Орхон, Ерөө, Халх голын хөндийгөөр шөнөдөө 36-41 хэм, өдөртөө 21-26 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: Хоёрдугаар сарын 13-нд ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.

Салхи: Хоёрдугаар сарын 13-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, бусад хугацаанд секундэд 4-9 метр.

Агаарын температур: Хүйтний эрч өдөртөө бага зэрэг суларч Яармаг-Сонгины орчмоор 26-31 хэм, бусад хэсгээр 20-25 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top