“Түмэн тэмээний баяр-2026” арга хэмжээнд оролцохоор ирсэн Баяннуур хотын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

“Түмэн тэмээний баяр-2026” арга хэмжээнд Өмнөговь аймагтай хамтын ажиллагаатай улс орны төлөөлөгчид, удирдлагууд хүрэлцэн ирж байна. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын төлөөлөгчдийг аймгийн удирдлагууд хүлээн авч уулзалт зохион байгууллаа.

Баяннуур хотын Урдын хойд хошуу нь тэмээний аж ахуй, ингэний сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлж БНХАУ-ын зах зээлд нийлүүлэлтээрээ тэргүүлдэг. Энэ хүрээнд хамтран ажиллах санамж бичгийг байгуулан харилцан туршлага судалж ажиллаж байна.

Уулзалтаар хамтын ажиллагааг олон чиглэлээр өргөжүүлж ажиллах талаар харилцан санал солилцлоо.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top