Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Түмэн тэмээний баяр” арга хэмжээ энэ жил 27 дахь удаагаа Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо зохион байгуулагдаж гэж байна. 27 дахь удаагийн тус тэмцээнийг хоёрдугаар сарын 6-8-ны өдрүүдэд зохион байгуулах бөгөөд нээлтийн арга хэмжээг Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар болон Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат нар нээж үг хэллээ.
Тэмээний уралдаан, өв соёлыг олон нийтэд сурталчлан таниулах тэмээчдийг бодлогоор дэмжин ажиллах, тэмээн сүргийн тоо толгойг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд зохиогддог энэхүү арга хэмжээ энэ жил богино зайны олон төрлийн уралдаан зохиож байгуулж буйгаараа онцлог.
Мөн “Тэмээ судлал - хөрөнгө оруулалт” бизнес форум зохион байгуулагдаж, Монгол Улсын төрийн болон хувийн хэвшил, судалгаа шинжилгээний байгууллагын төлөөлөл, малчид иргэд, гаднын зочид төлөөлөгчид өргөнөөр оролцож, санал бодлоо солилцож байна.

Сэтгэгдэл ( 0 )