Түмэн тэмээний баяр I Хурдан тэмээний богино зайн уралдаан боллоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2026 оны 02 сарын 07

Өмнөговь аймагт болж буй "Түмэн тэмээний баяр"-ын хурдан тэмээний богино зайн уралдаан өнөөдөр боллоо

Уралдаанд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын харьяат, аймгийн Алдарт уяач Ш.Ням-Осорын хар түрүүлж, аман хүзүүнд Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын харьяат, аймгийн Алдарт уяач С.Түвшинбаярын хүрэн, айргийн гуравт Өмнөговь аймгийн Сэврэй сумын харьяат, аймгийн Алдарт уяач Г.Орхончулууны улаан, айргийн дөрөвт Өмнөговь аймгийн Баяндалай сумын МУАУ М.Мөнхбаяны Монгол шар, айргийн тавд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын харьяат, аймгийн Алдарт уяач Н.Гантулгын улаан хурдалж, хурсан олныг баясгалаа.
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.57.92.253) 2026 оны 02 сарын 08

Эх орноо алдвал бүхнийг алдана. Тэмээний баярыг ч үзэх эрх

1  |  0
Top