
2026 оны Милан-Кортина өвлийн олимпоос биатлоны 20 км-ийн төрөлд хүрэл медаль хүртсэн Норвегь улсын тамирчин Sturla Holm Lægreid-ийн үйлдэл олны анхаарлыг татаад байна.
Медаль авсныхаа дараа ярилцлага өгч байх үеэрээ тэрээр "Зургаан сарын өмнө би амьдралынхаа жинхэнэ хайртай учирсан. Гэсэн ч гурван сарын өмнө нь амьдралынхаа хамгийн том алдааг гаргасан, түүндээ үнэнч байж чадаагүй. Би түүнд хэр их хайртай болохоо харуулмаар байна. Энэ медаль миний хувьд бахархам амжилт боловч би үнэнээ хэлэхгүй бол энэ бүхэн ямар ч утгагүй мэт санагдаж байна. Хамтдаа баяраа хуваалцах ёстой хүн маань өнөөдөр үүнийг үзэж байгаа эсэхийг мэдэхгүй ч уучлалт хүсмээр байна. Тэмцээний үеэр би зөвхөн түүнийг л бодож байсан" хэмээн индэр дээрээс нулимс дуслуулан ярьжээ.
Ийнхүү дэлхий нийтийн өмнө хайртай бүсгүйгээсээ уучлалт гуйх нь түүний чин сэтгэлийг дамжуулж, дахин хамт байх боломжтой болно хэмээн найдаж буйгаа илэрхийлсэн түүний үйлдэл спортын түүхэн дэх хамгийн сонирхолтой үйлдлүүдийн нэг болоод байна.

.png)

Сэтгэгдэл ( 0 )