"Хашаагаа нээе" санаачлагыг нийслэлийн 9 дүүрэг дэмжлээ

2 цагийн өмнө

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр нийслэлийн 9 дүүргийн ИТХ-ын дарга нартай цахим хурал хийж, сар шинийн баярыг тохиолдуулан хот даяар “Хашаагаа нээе” санаачлагыг хэрэгжүүлэхийг уриалав.

Уулзалтын үеэр тэрбээр дүүрэг бүр нутаг дэвсгэрийнхээ аж ахуйн нэгж, төрийн байгууллага, айл өрхүүдийг хашаагаа нээж, иргэдийн зорчих урсгалыг саадгүй болгох замаар баярын өдрүүдэд үүсдэг замын түгжрэлийг бууруулахад идэвхтэй оролцохыг хүслээ.

Дүүргүүдийн ИТХ-ын дарга нар уг санаачлагыг дэмжиж, байгууллага, иргэдэд чиглэсэн уриалга, зохион байгуулалтын арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлэхээ илэрхийллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top