ГХЯ | Ойрх Дорнодын бүс нутагт байгаа иргэдийн анхааралд

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

АНУ болон Израил Улс хамтран Иран Улсад цохилт өгснөөс хойш 17 цаг гаруйн хугацаа өнгөрч, мөргөлдөөн бүс нутгийг хамарсан шинж чанартай болов. Сөргөлдөгч талууд Иран, Израилын нутагт харилцан цохилт өгөхөөс Катар, АНЭУ, Бахрейн, Кувейт, Саудын Араб, Ирак, Сирийн нутаг цохилтод өртөөд байна.

Энэ хугацаанд ГХЯ болон Монгол Улсаас дээрх бүс нутагт суугаа ДТГ-уудад хандсан иргэдэд шаардлагатай дэмжлэг туслалцаа, мэдээлэл зөвлөгөө өгч, ДТГ-ын бүртгэлд хамрагдаагүй, аялал жуулчлалын зорилгоор түр хугацаагаар зорчиж байсан иргэдийн мэдээллийг нэмж бүртгэв.

2026 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар ДТГ-уудаас ирүүлсэн мэдээллээр Ойрх Дорнодын бүс нутагт манай улсын 350 орчим иргэн байна.

Үүнд:

Израил-40,

АНЭУ-139

Египет-45

Кувейт-19

Саудын Араб-27,

Йордан-2,

Оман-2,

Бахрейн-21

Катар-54

 

Ойрх Дорнодын бүс нутагт зорчиж буй болон оршин сууж буй Монгол Улсын иргэн Та:

 

-Гадаад харилцааны яамтай +976-72774444, +976-83042222 дугаарын шуурхай утас, consul@mfa.gov.mn цахим шуудан;

-Турк Улсад суугаа Элчин сайдын яамтай +90-5340128408 дугаарын шуурхай утас, ankara@mfa.gov.mn цахим шуудан;

-Египет Улсад суугаа ЭСЯ-тай +201103168566 дугаарын шуурхай утас, cairo@mfa.gov.mn цахим шуудан;

-Кувейт Улсад суугаа ЭСЯ-тай +96599097419 дугаарын шуурхай утас, kuwait@mfa.gov.mn цахим шуудан;

-Арабын Нэгдсэн Эмират Улсад суугаа ЭСЯ-тай +971562778069 дугаарын шуурхай утас, abudhabi@mfa.gov.mn цахим шуудангаар тус тус холбогдох боломжтой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top