Ардчилсан нам иргэдийн ДАТА-г хууль зөрчиж авсан талаар ХЭҮК-т гомдол гаргалаа

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Иргэн З.Баяндаваа АН иргэдийн датаг хууль бусаар олж авсан гэх асуудлаар ХЭҮК-т гомдол гаргаж байгаа тухайгаа мэдээллээ.

Энэ тухай тэрээр "Дээрх асуудлаар Монгол Улсын хууль хяналтын байгууллад хандаж байна. Нэгдүгээрт сүүлийн жилүүдэд хүний хувийн нууцтай холбоотой, хувь хүний мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой асуудлуур нэлээн хурцаар яригдаж байна. 

Тухайлбал, компаниуд хүний хувийн мэдээллийг вэбсайтуудаар дамжуулан авдаг ч үүнийг хадгалж чадахгүйгээр алдаж байна. Жишээ нь саяхан нэгэн эмнэлгийн байгууллага иргэдийн өвчний мэдээллүүдийг алдсан. Тэр мэдээлэл нь олон улсын вэб маркет дээр 30 мянган доллараар зарагдаж байсан. 

Хоёрдугаарт Ардчилсан намын аппликейшнээр дамжуулан сонгуулийн насны 2 сая гаруй иргэний мэдээллийг байршуулсан байсан. Хэн нэгэн хүний регистрийг хийгээд хувийн мэдээллийг авдаш байж болохгүй" гэлээ. 

 

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top