ИЗНН-ын дарга Б.Батбаатарыг намаас нь ХӨӨХ шийдвэр гаргалаа

Ж.Сондор | Zindaa.mn
3 цагийн өмнө

 

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 9-ний өдөр ИЗНН-ын 26 жилийн ой тохиож байна. Тус нам баярын хурлаа хийж байгаа ч нэр бүхий гишүүд намын онц их хурал зарлан хуралдуулж, Намын дарга Б.Батбаатарыг намаасаа хөөх шийдвэр гаргасан тухай мэдээлэл цацагдаад байна. 

ИЗНН-ын дарга Б.Батбаатар энэ тухай "Өнөөдөр намын 26 жилийн ойн баярын арга хэмжээ болж байна. Хэдэн жилийн өмнө О.Баасанхүү нэг хэсэг МАН-ын дарга боллоо гээд яваад байгаагүй юу. Түүнтэй л адилхан зүйл болж байх шиг байна. ИЗНН-ын төлөөллийн төв байгууллага хуралдаж шийдвэр гаргаагүй байхад тийм зүйл байх ёсгүй. Намын дүрмэнд онц их хурал гэсэн зүйл заалт байхгүй. Тэд эрх бүхий этгээдүүд биш. 

2027 оны сонгуульд ИЗНН-ыг оролцуулахгүйн төлөө хийж буй алхам. Намыг төлөөлж, их хурал хуралдуулах эрх зүйн болон дүрмийн боломж байхгүй. Тэдгээр гишүүдэд бид хариуцлага тооцно" гэлээ. 

Онц хурал зарлан хуралдсан гишүүдийн хувьд "ИЗНН-ын нийт гишүүдийн оролцоотойгоор хуульд нийцүүлэн дүрмээ батлах шаардлагатай байна. Намын анхан болон дунд шатанд дотоод ардчилал алдагдаж, намын дарга Б.Батбаатар гэдэг хүний найз нөхөд хүрээллээс бүрдсэн удирдах зөвлөл хуульд нийцэхгүй дүрэм Дээд шүүх рүү явуулаад өнөөдрийг хүртэл дөрвөн удаа буцаагдаад байна.

Намын үйл ажиллагаа бүх түвшиндээ хаалттай болж, төрийн санхүүжилт хуулийн хүрээнд заагдсан хэмжээнд явахаа больсон.

Тиймээс намын дүрмээ шинээр боловсруулах, Дээд шүүхэд хүргүүлэх зорилготой байгаа" гэх тайлбар мэдээлэл өгөөд байгаа билээ. 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
S(103.212.116.83) 24 минутын өмнө

VANXANDI BIEE UNELLEED BOOW XXN BOIW DOLOOJ ANUSDAAD AL SEXSYGEER80955877SEXSEER TAICHNA

0  |  0
Зочин(202.9.46.30) 55 минутын өмнө

Намаасаа хөөгдсөн хүн ерөнхийлэгч болж болох уу?

0  |  0
Зочин(66.181.179.100) 2 цагийн өмнө

Ингэх гээд байсан юм

1  |  0
Top