Сэргээн засахын эмч С.Энхчимэг

Админ | Zindaa.mn
2 цагийн өмнө

Sun Medical Center UB эмнэлгийн Сэргээн засах Уламжлалт эмчилгээний кабинет нь Гэмтлийн дараах болон Спортын гэмтлийн дараах нөхөн сэргээх мэс засал, бүх төрлийн үе солих мэс заслын өмнөх ба дараах Сэргээн засах эмчилгээг хэвтэн эмчлүүлэх хэлбэрээр үзүүлж байна. Үйлчлүүлэгч бүрт Сэргээн засах эмчийн үзлэг хийж биеийн байдалд үнэлгээ хийн тухайн үйчлүүлэгчийн онош, мэс заслын онцлогт тохируулан хувь хүнд чиглэсэн эмчилгээний хөтөлбөр боловсруулж, мэргэжлийн сэргээн засах багийн хяналт дор эмийн эмчилгээ, хөдөлгөөн засал эмчилгээ, физик эмчилгээг хийдэг.

 

 

Орчин үеийн анагаах ухаанд мэс засал амжилттай болсон эсэх нь дан ганц мэс заслын процесс эмчийн ур чадвараас хамаархаас гадна үйлчлүүлэгчийн мэс заслын өмнөх бэлтгэл, сэргээн засах эмчилгээтэй хэрхэн нягт холбоотой болохыг олон улсын судалгаануудаас нотлож байна. Сүүлийн жилүүдэд мэс заслын өмнөх сэргээн засах эмчилгээний хөтөлбөрийг эмчилгээний стандарт практикт өргөн хэрэглэх болсон.

Мэс заслын өмнөх сэргээн засах эмчилгээнд хамрагдсанаар биеийн ерөнхий тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх, Зүрх судас, амьсгалын үйл ажиллагааг дэмжих, хөдөлгөөний үйл ажиллагааг хурдан хугацаанд сэргээх, мэс заслын дараах хүндрэл үүсэх эрсдэлийг бууруулах, өвдөлт бууруулах, эдгэрэлтийг түргэсгэх, мөн өөрт үйлчлэх чадварыг нэмэгдүүлснээр амьдралын чанарыг дээшлүүлэх маш чухал ач холбогдолтой орчин үеийн эмчилгээний арга юм.

Иймд та үе солих болон спортын гэмтлийн дараах мэс засалд орохоор төлөвлөж байгаа бол манай Sun Medical Center UB эмнэлэгт мэс заслын өмнөх сэргээн засах эмчилгээнд хамрагдаарай, манай баг хамт олон Мэс заслын өмнөх сэргээн засах эмчилгээний ач холбогдлыг олон нийтэд таниулах, иргэдийг мэдээллээр хангах чиглэлээр тогтмол мэдээлэл,  зөвлөмж хүргэж ажиллах болно.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top