ГХЯ | АНУ-ын визийн бондын жагсаалтаас гарах чиглэлд хамтран ажиллана

Ж.Сондор | Zindaa.mn
2026 оны 03 сарын 20

 

Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас АНУ-ын визийн бондын жагсаалтад Монгол Улс багтсан байгаа тухай болон энэхүү асуудлыг хэрхэн шийдвэрлэхээр ажиллаж байгаа тухай дараах мэдэгдлийг хийжээ. 

Уг мэдэгдэлд "АНУ-ын Төрийн департамент болон Дотоодын аюулгүй байдлын яамнаас визийн сахилга бат, хяналтыг сайжруулах, АНУ-д зорчих гадаад иргэдийн визийн хугацаа хэтрүүлэх эрсдэлийг багасгах хүрээнд тус улсын Цагаачлал, харьяатын тухай хуулийн дагуу B1/B2 ангиллын виз мэдүүлэх гадаадын иргэдэд визийн барьцаа байршуулах хөтөлбөр /Visa Bond/-ийн нэмэлт 12 орны жагсаалтад Монгол Улсыг хамруулсан. Үүнтэй холбогдуулан АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэд тэргүүн Нийл Вермильэн тэргүүтэй дипломатуудыг 2026 оны 3 дугаар сарын 19-ний өдөр ГХЯ-нд дуудаж уулзав.

Уулзалтын эхэнд монголын тал үүсээд буй нөхцөл байдлын талаар тодруулга, тайлбар авч, Монгол Улсын Стратегийн Гуравдагч хөрш болох АНУ-ын Засгийн газар ийм шийдвэр гаргасан үндэслэл, шалтгааныг ойлгоход хүндрэлтэй байгааг тэмдэглэж, уг шийдвэр нь өсөн нэмэгдэж ирсэн хоёр улсын бизнес, аялал жуулчлал, иргэд хоорондын харилцаа болон бусад салбарын хамтын ажиллагааг хязгаарлах хүчин зүйл болж байгаа энэхүү шийдвэрт гүнээ харамсаж байгаагаа илэрхийлэв. Уг жагсаалтаас Монгол Улсыг гаргахад АНУ-ын ЭСЯ-ыг хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа мөн илэрхийлэв.

АНУ-ын тал Визийн барьцаа байршуулах хөтөлбөрт 38 орон хамрагдаж байсныг 50 болгон нэмэгдүүлсэн нь АНУ-д зорчих жуулчдын визийн сахилга бат, хяналтыг сайжруулах, визийн хугацаа хэтрүүлэх явдлыг таслан зогсоох зорилгоор АНУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй цогц бодлогын нэг хэсэг гэдгийг тэмдэглэж, уг шийдвэртэй холбоотой илүү дэлгэрэнгүй мэдээллийг монголын талд өгөх, жагсаалтаас Монгол Улсыг гаргах чиглэлд хамтран ажиллахаа илэрхийлсэн болно" гэжээ. 

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
сонгогч(202.9.46.62) 2026 оны 03 сарын 21

цахиагийн элбэгдорж, чимэдийн сайханбилэг нар монголыгоо муулсаар байгаад ийм шийдвэр гаргуулжээ...МОНГОЛ УЛС ЧИНЬ УГ НЬ АРДЧИЛСАН УЛС ЮМ ШҮҮ ДЭЭ....АФРИКИЙН ОРНУУДТАЙ НЭГ ТҮВШИНД ОЧИХ ЁСГҮЙ БАЙМААР ....АНУ БОДОЖ ҮЗНЭ БИЗ ДЭЭ…

1  |  0
Irged(66.181.176.215) 2026 оны 03 сарын 20

Chadval sain bn gehdee ene said zugaalga sain hiij chaddag viznii heltsel diilehgu bhaa solongos viz hongololt choloolt yui bolson bilee? US viz baritsaa?\n

0  |  0
Irged(66.181.176.215) 2026 оны 03 сарын 20

Chadval sain bn gehdee ene said zugaalga sain hiij chaddag viznii heltsel diilehgu bhaa solongos viz hongololt choloolt yui bolson bilee? US viz baritsaa?\n

0  |  0
Зочин(82.149.82.7) 2026 оны 03 сарын 20

Хэдийгээр энэ нь визийн хугацаагаа хэтрүүлдэг иргэд олон болохыг харуулж буй ч, ГХЯ-ны ажилд тавьсан нэг үнэлгээ юм болов уу даа

0  |  0
шит(73.240.33.186) 2026 оны 03 сарын 20

трамп гэдэг хөгшин зөнөг фашистын бөгс долоогч Занданбаньдийг огцруул.

1  |  0
шит(73.240.33.186) 2026 оны 03 сарын 20

трамп гэдэг хөгшин зөнөг фашистын бөгс долоогч Занданбаньдийг огцруул.

0  |  0
шит(73.240.33.186) 2026 оны 03 сарын 20

трамп гэдэг хөгшин зөнөг фашистын бөгс долоогч Занданбаньдийг огцруул.

0  |  0
шит(73.240.33.186) 2026 оны 03 сарын 20

трамп гэдэг хөгшин зөнөг фашистын бөгс долоогч Занданбаньдийг огцруул.

0  |  0
шит(73.240.33.186) 2026 оны 03 сарын 20

трамп гэдэг хөгшин зөнөг фашистын бөгс долоогч Занданбаньдийг огцруул.

0  |  0
Zochin(49.196.205.42) 2026 оны 03 сарын 20

Avilgaldaa idegdeed ylzarchihsan. Ulsiin. Zaluu. Humus n gadagshaa garah. Huseltei. Avilgachid l. Amdrahad. Taatai. Darga. Said. Bolj. Toglodogiin chini l. Gaishuudee.

0  |  0
Зочи(202.126.89.73) 2026 оны 03 сарын 20

Тэнэг авгайн ажлын үр дүн

1  |  1
чулуун(157.15.6.118) 2026 оны 03 сарын 20

АНУ-д авсан цалингийн татварыг нь Монголд авдаг болгоо. Хоёр улсын ашиг сонирхолд нийцнэ.

0  |  0
Зочи(202.126.89.73) 2026 оны 03 сарын 20

Тэнэг авгайн ажлын үр дүн

1  |  0
Top