Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 09 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/1589 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангах хүрээнд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хамгаалах, мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, ногоон байгууламж болон нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг хамгаалах, авто замын осол, эрсдэлийг бууруулах зорилгоор мал гаргах ажлыг зохион байгуулж байна.
Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны албан хаагчид 2 хэсэгт хуваагдан ажиллаж, тусгай хамгаалалттай газар нутагт хууль, журам зөрчин бэлчээрлэж буй малыг гаргах ажиллагааг зохион байгууллаа.
Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн дагуу тусгай хамгаалалттай газар нутагт хориглосон үйл ажиллагаа явуулсан тохиолдолд:
• Иргэнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр
• Хуулийн этгээдийг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох бөгөөд Учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх хариуцлага хүлээлгэнэ.
Мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрөгдсөн бүсэд малаа байнгын хариулга, маллагаатай байлгаж, тусгай хамгаалалттай газар нутаг болон суурьшлын бүсэд мал нэвтрүүлэхгүй байхыг анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )