
МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
Хуралдааны эхэнд Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийн хүсэлтээр огцрох хүсэлтээ өгсөн. Уг асуудлыг Удирдан зөвлөл хэлэлцэн, хуралдаанд оролцсон 52 гишүүний 100 хувийн саналаар Ерөнхий сайд Г.Занданшатарын огцрох хүсэлтийг хүлээн авлаа.
Энэ талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар "Энэхүү асуудлыг өнөөдөр авч хэлэлцэнэ. Энэ дагуу парламент шийдвэрээ гаргана. Парламент шийдвэрээ гаргасны дараа МАН эрх баригч улс төрийн хүчний хувьд намын бага хурлаа зарлан хуралдуулна. Тэндээс шинэ Ерөнхий сайдын нэр тодрох ёстой. Гэхдээ эхлээд өмнөх Ерөнхий сайдын өргөдлийг авч хэлэлцэх ёстой. Тиймээс тодорхой цаг хугацаанд шат дараатайгаар шийдвэрлэнэ.
Улс төрийн хууль бус шаардлага тавьж, богино зайн тоглолт хийж, улс төрийн хонжоо олох гэж байгаа энэ хүмүүст улс орноо эдийн засаг, хүндрэл бэрхшээлийг даван туулахын тулд өөрийн эр зориг гарган өргөдлөө өглөө. Парламент шийдвэрээ гаргасны дараа нам шийдвэрээ гаргана.
Г.Занданшатар өчигдөр албан тушаалаас зууралдахгүй гэдэг мэдэгдэл гаргасан. Үүнийг ямар нэгэн байдлаар ухарч, шантарч байгаа зүйл биш гэж ойлгож байгаа" гэлээ.
ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ

Сэтгэгдэл ( 3 )
манай АН-ынхан УЛС ОРНЫ ЭДИЙН ЗАСАГ АРД ОЛНОО БОДОХГҮЙ Л БАЙНА Даа…. ЗАНДКА ОТ-ТОЙ САЙН ТЭМЦЭХЭЭР НЬ РИО-ТИНТО АНУ дахь ЭЗДЭЭРЭЭ ЭЛБЭГЭЭ САЙХАНАА НАРТ ДААЛГАВАР ӨГӨӨД ЭЛБЭГЭЭ нь АН-аа ШАХААД ЗАНДКА-ГИЙН ЗАСГИЙГ УНАГАЖ БАЙНА ДАА…
Рио Тинтогийн мөнгөний өмнө Монголын төр хүчгүйдэв....ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ
Рио Тинтогийн мөнгөний өмнө Монголын төр хүчгүйдэв....ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ