Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамир, Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Болд нар Европын хөрөнгө оруулалтын банкны Олон талт хамтын ажиллагааны газрын дарга Эндрю Макдауэл тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзалт хийлээ.
Уулзалтаар байгаль орчин, ногоон шилжилтийг эрчимжүүлэх арга хэмжээнүүдийг ойрын хугацаанд бодит ажил болгохоор харилцан тохиролцов.
Монгол Улс болон Европын Холбоо хооронд байгуулсан Ойн түншлэлийг хөгжлийн түншлэгч нарын оролцоотой хэрэгжүүлэх, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хуралд хөрөнгө оруулах замаар 200 сая еврогийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэлээ.
Мөн цаашид Европын хөрөнгө оруулалтын банк Монгол Улсын ойн тогтвортой менежментийг нийгэм эдийн засгийн уялдаатайгаар өртгийн сүлжээнд нэгтгэхэд чиглэсэн төр хувийн хэвшлийн түншлэлд суурилсан төслүүдийг санхүүжүүлэхээ албан ёсоор илэрхийлэв.

Сэтгэгдэл ( 0 )