Үндэсний эвсэл УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг ДЭМЖИХГҮЙ гэв

Ж.Сондор | Zindaa.mn
7 цагийн өмнө

 

УИХ дахь Үндэсний эвслийн зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар байр сууриа илэрхийлж мэдээлэл өглөө. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Ундраа "Үндэсний эвслийн хувьд дөрвөн гишүүн маань нэг байр суурьтай байгаа. Бид иргэдийн сонголтыг хамгаалах, сонгуулиар хариуцлага тооцдог зарчмыг хамгаалдаг байх энэ зарчмаар парламентын дархлааг хамгаалах, ардчилалыг хамгаалах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Тиймээс энэхүү хуулийг төслий дэмжихгүй байгаа" гэлээ.

Тэрээр УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн даргаар томилогдсон. Энэ талаар "Өмнөх парламентад 13 эмэгтэй гишүүн байсан. Бүр гурван эмэгтэй гишүүнтэй парламент ч байсан. Тэгэхээр бид одоо 32 болж, таван нам эвслийн төлөөлөл болж байгаагийн хувьд эмэгтэй гишүүдийн өөрсдийнх нь санаачлаад байгаа хуулийн төслүүд дээр илүү хүч тавих, акцент өгөх, бие биенийхээ санаачилж, хэрэгжүүлж байгаа ажилд нам үл харгалзан дэмжиж ажиллах байр суурийг илэрхийлсэн" гэв.

 

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top