С.Баярцогт АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгчээр томилогдлоо

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

АН-ын Улс төрийн зөвлөл хуралдлаж, С.Баярцогтыг АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгчээр томиллоо.

Энэ талаар С.Баярцогт "Намайг АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгчээр нэг сарын хугацаанд томиллоо. Арваад жил манай нам Ерөнхий нарийн бичгийн даргагүй, дандаа үүрэг гүйцэтгэгчтэй байсан. Шинэ дүрмийн дагуу уг албыг нэг сарын хугацаанд л хийнэ. 

Өнөөдрийн хурлаар гурван том журмын танилцуулгыг хийлээ. Улс төрийн зөвлөлийн танилцуулга, үйл ажиллагааны танилцуулга, Бодлогын ерөнхий газрын үйл ажиллагааны журам, хяналтын дээд байгууллага болох Хяналтын ерөнхий хорооны үйл ажиллагааны журмын танилцуулга зэргийг хэлэлцээд тус бүр дээр нь ажлын хэсгүүд гаргалаа" гэлээ.

 

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
сонгогч(202.9.47.110) 23 минутын өмнө

ЭХ ОРНООСОО УРВАГЧ барууны агнет, ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖИЙН ГАР ХӨЛ БОЛСОН ХҮН АН-н ЕНБД БОЛБОЛ МОНГОЛД МУУ ЁР НҮҮРЛЭНЭ...!!!!!!!!!!!!!!!!!! элбэгдорж монголыг яаж хорлон сүйтгэсний горыг 3,5 сая иргэн хэрхэн амсаж байгааг харцгаа...өглөө бүр санаж бай....

1  |  0
Иргэн (66.181.161.68) 2 цагийн өмнө

Дотор хүн гэж ,зууралдаад л байх юм даа,улс төрөөс хэзээ холдох юм бол доо

0  |  0
Top