
Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны 69 дүгээр хуралдаан болж байна. Тус намын дарга О.Цогтгэрэл АН-ын генсект С.Баярцогтыг батламжлуулах саналтай байгаагаа илэрхийлээд байна.
АН-ын генсект нэрлэгдээд буй С.Баярцогт "Яг одоо сонгууль явагдаж байна. Сонгуулийн дүн гарсны дараа бүгдээрээ ярилцвал утгатай болно гэж бодож байна.
Х.Баттулга бид хоёрыг хоорондоо муу гэж хүмүүс боддог юм шиг байгаа юм. Бид хоёрт тийм юм үнэхээр байхгүй. Үргэлж хоёулаа хамт ажиллая гэдэг л санал тавьдаг. Яахав ярьсан санал дотор нь тодорхой нөхцлүүд байдаг учраас түүнийг нь шууд хүлээж авах бололцоогүй л байсан. Түүнээс болж л зөрчилтэй харагддаг.
Одоо хэрэв энэ өндөр албан тушаалд очоод, намынхаа ялалтын төлөө явах болох юм бол тэр шаардлагуудынх нь тухай ярилцаад, хоёулаа хоёр талаасаа буулт хийгээд цаашаа хамтраад явах бололцоотой. Шийдэгддэггүй асуудал байдаггүй гэж би боддог.
Би 1998 оны эвслийн гэрээ, 2004 оны Засгийн газрын гэрээ, 2008 оны Засгийн газрын гэрээ, 2014 оны Засгийн газрын гэрээг би өөрийнхөө намын талаас дандаа ахалж оролцож байсан. Үүний үр дүнд амжилттай Засгийн газрууд амжилттай байгуулагдаж, өнөөгийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж байсан" гэлээ.

Сэтгэгдэл ( 2 )
Зайл сэжгийн новшоо
ккк би юу уншиж сонсов оо,,,энэ хүн ОТ -н гэрээ дээр Монгол улсыг өдөрт тутам 1,5 тэрбум төгрөгийг өрөнд оруулсан заалтыг зөвшөөрсөн этгээд мөн биз дээ.... сар бүрт 2 сургууль жилд 20 сургууль барих мөнгийг ОТ -д алдаж байна ... МУ-ын эдийн засгийг сөхрүүлж байна даа...