Голомт банкны хамт олон бяцхан харилцагчид, хүүхэд багачууд болон нийт эцэг эхчүүддээ зориулан Wonder Day хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг 2 дахь жилдээ SocialPay Park дээр зохион байгуулах гэж байна. Эцэг эхчүүд, хүүхэд багачууд та бүхэн баярын өдрүүдээр Wonder Day арга хэмжээнд хүрэлцэн ирээд хамтрагч байгууллагуудын бүүтээр зочилж, хамгийн сонирхолтой хөтөлбөрт оролцон гэр бүлээрээ цагийг хөгжилтэй өнгөрүүлээрэй.
Хэзээ: 2026.05.30-2026.06.01
Хаана: SocialPay Park
Арга хэмжээнд оролцох байгууллагууд:

Мөн арга хэмжээний үеэр Голомт банкны асарт хүрэлцэн ирээд дараах хөгжөөнт тоглоом, үйл ажиллагаанд хамрагдаж, олон гэнэтийн бэлэг, урамшууллын эзэн болох боломжтой.
Бяцхан санамж: Та Голомт банкны асарт карт захиалах бол бичиг баримттайгаа хүрэлцэн ирэхээ битгий мартаарай.
Нэмж дурдахад, Аль ч байгууллагын асарт худалдан авалт хийхдээ Голомт банкны ПОС төхөөрөмж дээр, Голомт банкны бүх төрлийн карт эсвэл SocialPay аппликэйшнээр төлбөр төлсөн тохиолдолд 20%-ийн буцаан олголт авах боломжтой шүү. Мөн энэ нөхцөлийг биелүүлсэн хүмүүст SocialPay аппликэйшнээр “Азын хүрд” эргүүлэх 1 ширхэг эрх бэлэглэнэ.
Энхрий үрс, хөөрхөн дүү нараа дагуулаад “Wonder Day” арга хэмжээгээр заавал зочлоод гараарай.
Happy Children’s Day

Сэтгэгдэл ( 0 )