.png)
Өнөөдөр зуны дунд сарын шинийн 15-ы өдөр тохиож байна.
Шинийн 15 бол тамын хаалга хаалттай ганц өдөр гэдэг. Аюуш бурхны буулттай өдөр . Энэ өдөр үйлдсэн буян түм живаагаар үрждэг гэдэг билээ.
Өнөөдөр аргын тооллын 2026-6-29, Даваа гараг
Билгийн тооллын 15, Сумъяа гараг
Өдрийн наран 4 цаг 56 минутад мандаж, 20 цаг 55 минутад жаргана. Гар одтой, хөх нохой өдөр.
Үс засуулбал: Өлзийтэй сайн.
Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу.
Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.
Та бүхэн шинийн 15-нд цагаан хоол идэх, гэр орондоо зул, хүжээ өргөх, нийтээрээ эрүүл энх, эв түнжинтэй орших, өвчин бүхний шалтгаан амирлаж, эрүүл энх орших өвчнөөс үтэр түргэн гэтэлж амар амгалан байх болтугай хэмээн сүсэглэн залбираарай .
Энэ өдөр буян үйлдвэл түм бумаар арвижин ном уншуулваас номын адис жанлав цаглашгүй их байдаг.

Сэтгэгдэл ( 3 )
ШУУД МЭДЭЭ Энэ нь Адити Апрадхан эмнэлгийн эмнэлэг бөөрөө 780,000 ам.доллараар зарахаар 100% бэлэн байгаа эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилготой юм. Сонирхсон хандивлагчид манай имэйл хаягаар холбогдоно уу: DR.PRADHAN.URO LOGIST.LT.COL@GMAIL. COM бид танд хамгийн их сэтгэл ханамжийг амлаж, таны яаралтай шаардлагыг хүлээж байна, учир нь манай өвчтөнүүд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг маш их хүлээж байна. Хүнд этгэсэн. IF YOU WANT TO DONATE YOUR KIDDEY FOR $ 780,000.OOUSD CONTACT THIS HOSPITAL EMAIL: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\n
Хүүхэд нас бол тэнэг гэнэн
Эхийн хайр өвөрмөц