Ираны дээд удирдагч агсан Али Хаменеийг эцсийн замд нь үдэхээр Тегераны гудамжаар олон км урт үргэлжилсэн цуваа үүсжээ.
Ираны эрх баригчид 15 сая гаруй хүн Али Хаменеитэй салах ёс гүйцэтгэх арга хэмжээнд оролцоно гэж тооцоолж байсан юм. Аятоллагийн шарилыг Азади талбайд байрлуулсан бөгөөд дээд удирдагчтайгаа салах ёс гүйцэтгэхээр ирсэн хүмүүсийн цуваа үргэлжилсээр байна.
Мягмар гарагт цуваа Хамененийн төрсөн хот Мехшед рүү хөдлөх бөгөөд пүрэв гарагт шарилыг имам Резагийн бунханд оршоох юм.

Сэтгэгдэл ( 0 )