Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв

Ж.Сондор | Zindaa.mn
2026 оны 07 сарын 12

 

Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн Үндэсний их баяр наадмаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогт, Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал нар өнөөдөр Хүй долоон худагт соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо. 

 

 

Өнөө жил үндэсний их баяр наадмын соёолон насны хурдан морины уралдаанд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, Аймгийн алдарт уяач Чойжилын Батжаргалын дайчин халзан соёолон түрүүлж, наадамчин олныг баясгав.

 

 

Үндэсний өв соёлоо тээж, хадгалж, хамгаалан хөгжүүлж ирсэн нийт уяачдад Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр хүргэж, уяачдын галаар зочлов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.9.41.111) 2026 оны 07 сарын 13

Агуу хөдөлмөрлөж ард түмнээ цэнгүүлдэг уяачиддаа баярлалаа. Энэ жилийн наадамд Өмнийн говийнхон одтой схан наадлаа . Баяр хүргэе.

0  |  0
Top