Төв аймгийн Алтанбулаг сум “Алтан гадас” одонгоор шагнагдлаа

Я.Болор | Zindaa.mn
2026 оны 07 сарын 17

Төв аймгийн Алтанбулаг сум хөгжлийн түүхт 90 жилийн ойгоороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас” одон хүртлээ.

1936 онд үүсэн байгуулагдсан Алтанбулаг сум нь Улаанбаатар хоттой хамгийн ойр хөгжиж буй сумдын нэг бөгөөд мал аж ахуй, газар тариалан, эрчимжсэн фермерийн аж ахуйгаараа танигдсан нутаг юм.

Хөдөлмөрч, бүтээлч иргэдийнхээ хүчээр хөгжил дэвшлээ бүтээсээр ирсэн Алтанбулаг сум цаашид хөдөө аж ахуй, аялал жуулчлал, боловсруулах үйлдвэрлэл, логистикийн чиглэлээр хөгжих өргөн боломжтой.

Түүхт 90 жилийн ой, төрийн дээд шагналын баярт мөчид Алтанбулаг сумын нийт иргэдэд баяр хүргэж, эрүүл энх, аз жаргалыг хүсье.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Cbff(202.9.40.136) 2026 оны 07 сарын 17

Хужааманжуудхужааманжтөлбртэйтөлбргүй хужаамаэж сайтраахужааманж хужааманжсанаархлаа худлаа шааж сэвжхужааманжууд мөрөөдлөөтүрүллжгаргжшаажхужааманжсанаархлаараахөтлж хужааманжзорилггдоохүрхгжхужааманжблдлгоороомонглхүгиыгэсргшаажбвлхужааманжбодлгоомсанаархлаарачичргчэндүрч.

0  |  0
Top