Эрх зүйн шинэчлэлээр ногоон хөгжлийн суурийг бэхжүүллээ

Я.Болор | Zindaa.mn
2026 оны 07 сарын 17

Засгийн газрын эхний 100 хоногт байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн салбарт эрх зүйн цогц шинэчлэлийн суурийг тавьж, хөгжлийг хурдасгах томоохон өөрчлөлтүүдийг эхлүүллээ.

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай анхдагч хууль батлагдав. Үндэсний бодлого, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, дасан зохицох, уур амьсгалын санхүүжилт, карбон зах зээлийн эрх зүйн орчин бүрдэв. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагджээ.

Түүнчлэн, үнэлгээний үйл ажиллагаа бүрэн цахимжиж, шат дамжлагыг цөөрүүлснээр шийдвэр гаргах хугацаа 250 хоногоос 53 хоног болсон зэрэг бодит үр дүн гарах суурь бүрдээд байна.

Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдаж, байгаль хамгаалалтын менежментийг олон улсын жишигт нийцүүлэн боловсронгуй болгож, орон нутгийн оролцоо, тогтвортой ашиглалт, хамгааллын үр нөлөөг шинэ шатанд гаргах эрх зүйн үндэс бүрджээ.

Өнгөрсөн 100 хоногийн хугацаанд "Ойн тухай" хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн мэдүүллээ. Хууль батлагдсанаар ойг эдийн засгийн эргэлтэд оруулах, нүүрстөрөгчийн зах зээлийг хөгжүүлэх, салбарын шинэ эрх зүйн орчныг бүрдүүлэх ажлыг эхлүүлэв.

Засгийн газрын эхний 100 хоногт зөвхөн хууль эрх зүйн орчныг шинэчлээгүй. Байгаль хамгааллыг илүү үр дүнтэй, хөрөнгө оруулалтыг илүү ээлтэй, ногоон хөгжлийг илүү тогтвортой болгох эрх зүйн шинэ тогтолцооны суурийг тавилаа.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
туяа(118.221.147.99) 2026 оны 07 сарын 20

Монголын сүүлийн 30 жилийн түүх ийм. Ардчилсан нам гарч ирэхэд бид хөөрч дагаж сонгож өгч байлаа. Гэтэл одоо хар. Монгол дотооддоо олон үйлдвэртэй байсан. Бүгдийг нь ардчилсан намын Зандаахүүгийн Энхболд гэгч хятдуудад өгчихсөн. Угаас эх нь хятад царайтай сэжигтэй нөхөр байдаг юм. Хятдын тагнуул байж таарна. Тэгээд оронд нь хятдын хортой чанаргүй бараа л оруулж ирж монголчууд олноороо хордож үхсэн. Тэдний бичиг баримтанд дээр хятдууд орж ирээд монголчуудыг алж хядаад байна. Урд нь ингэж олноороо үхдэггүй байсан. Бид нар хавь ойрын хамаг амьтны хов живийг ярьдаг байсан мэдэлгүй яахав. Хятадууд

0  |  0
туяа(118.221.147.99) 2026 оны 07 сарын 20

Хятад барааны чанар дэлхийд хамгийн муу. Гэтэл барилга нь бас муу. Бороо орсны дараа олон барилга нурж дотроос нь хог их гарч хогоор барьсан барилга гэдэг нь илт болжээ. Солонгост бас хятад ажилчдын барьсан барилгууд барьж дуусаагүй байхдаа нурчихсан. Хятдад барилгын 25хан жил. Солонгосынх 30хан жил гэж тогтоосон. Чанаргүй хортой бараагаар бусдыг хорлох дуртай муухай үндэстэн

0  |  0
Top