
Шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Энэ үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв "Өнөөдөр, маргаашийн татан авалтуудыг сайжруулж, даваа гарагаас улсын хэмжээнд түгээлтийг хэвийн болгохоор Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Газрын тосны газар, Гаалийн Ерөнхий газар болон холбогдох хувийн аж ахуйн нэгжүүд хамтарч зохион байгуулалт хийж ажиллаж байна.
Олон улсын түвшинд газрын тосны үнэ өндөр болсон. Түүхий тосны үнэ, тэр дундаа боловсруулсан бүтээгдэхүүний үнэ хоёр дахин өндөр болсон ийм нөхцөл байдлууд бий болсон. Гэрээний дагуу 705 ам.доллар байсан бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн сард 800 ам.доллар болж нэмэгдсэн.
Мөн 8-р сарын 1-ны өдрөөс эхлүүлээд 851 ам.доллар болж нэмэгдсэн. Аж, ахуйн нэгж компаниуд өнөөдрийг хүртэл алдагдалтай үнээр ажилласан. Дизель түлшний үнэ хоёр дахин чөлөөлөх эрсдэл үүссэн. Үүн дээр Засгийн газраас татвар бууруулах зэрэг арга хэмжээ авч 850 төгрөгөөр нэмэгдүүлсэн.
Засгийн газрын зүгээс үнэ чөлөөлөх боломжгүй. Тиймээс нийлүүлэлтийн өртөгтэй уялдуулан шатахууны үнэ нэмэгдүүлэх хэрэгтэй гэдэг зүйл ярьж байгаа. Үнийн зөвлөл албан ёсоор хуралдаагүй. Зарим аж, ахуйн нэгжүүд алдагдалтай зарж байна, тиймээс хангамжин дээр анхаарах хэрэгтэй гэдэг байдлаар үнээ нэмж байна " гэлээ.
ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ

Сэтгэгдэл ( 0 )