НИТХ-ын дарга Д.Ихбаяр Япон-Монголын солилцооны нийгэмлэгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

45 минутын өмнө

 

Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Ихбаяр өнөөдөр /2026.09.04/ Япон Улсын Токүшима муж дахь Монголын Өргөмжит Ерөнхий консул, Азийн Тийболын холбооны Удирдах зөвлөлийн дарга, Япон-Монголын солилцооны нийгэмлэгийн тэргүүн Каваүчи Широ, тус нийгэмлэгийн Токио дахь төлөөлөгч Хякүтакэ Ёшинобү нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Улаанбаатар хотод Тийболын Азийн аварга шалгаруулах тэмцээнийг ирэх онд зохион байгуулах, цаашид энэ спортыг Монголд өргөжүүлэн хөгжүүлэх, Монгол, Японы олон талт харилцааг бэхжүүлэхэд хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Монголын хүүхэд, залуусын эрүүл, зөв төлөвшлийг дэмжих зорилгоор Япон Улсын Токүшима муж дахь Монгол Улсын Өргөмжит консул Каваүчи Широ тийболын спортыг Монголд хөгжүүлэхийг анхлан санаачилж, тууштай дэмжсээр ирсэн юм.

Мөн Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой  2027 онд тохионо. Энэхүү түүхэн ойг тохиолдуулан хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулах арга хэмжээнүүдийг хоёр талаас дэмжин ажиллахаа илэрхийллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top