Дундговийн Засаг дарга 70 жилийнхээ ойгоор цахилгаан таслах тушаал өгч нутгийнхандаа “бэлэг барьжээ”

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 03

Газар газраас олон наадамчин урьж залчихаад, урмыг нь хугалаад буцаадаг засаг ноён байдгийг Дундговь аймгийн Засаг дарга Д.Чандмань баталсан гэнэ.
Дундговь аймаг үүсч хөгжсөний 70-н жилийн  ойгоор ирэх сонгуульд суудал горилогч баян бизнесмэн Жавхлан тэргүүтэй зарим нийтийн дууны дуучдыг мөнгөөр зодож,  наадмын удаах өдөр Мандалговьд нүсэр шоу хийжээ. Гэтэл тоглолт эхлэхгүй хэдэн цагаар сунжирч, наадамчид тоглолтоо эхлүүлэхийг шаардсан байна. Харин хөтлөгч нь тайзан дээр гарч ирээд “Дундговь аймгийн Засаг дарга Д.Чандманы тушаалаар цахилгаан тасалсан. Бид “ХААН” банкнаас “тог” авахаар оролдож байна. Тиймээс та бүхэн тэвчээртэй хүлээж бидний тоглолтыг үзээрэй” гэхэд Дундговьчууд “Засаг ийм өөдгүй байж болохгүй” гэж хашгиралдсан аж.
Ийнхүү оройн 20 цагт эхлэх ёстой байсан урлагийн тоглолт “улс төрийн жүжигчилсэн” тоглолтоос болж үдшийн 23 цагт эхэлж Дундговьчуудын магнай сая нэг тэнийсэн байна. Тоглолтыг “ТВ-9” шууд хүргэжээ.
Чих тавихнээ аймгийн засаг ноён дуу хуурт дуртай Дундговьчууддаа зориулан бас нэгэн шоу бэлдэж түүнийгээ ТВ-9 өөр шууд дамжуулах гэсэн боловч телевиз илүү ихийг төлсөнд нь үйлчилснээр ийм “хөгийн” явдал гарахад хүрчээ. Д.Чандмань дарга хилэгнэж бүхнийг шийддэгээ нотолж “тог” тасалж  ийнхүү ... Үргэлжлэлийг эндээс уншина уу

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top